Л.Оюун-Эрдэнэ: Олимпыг эх орондоо зохион байгуулах хэмжээний “ТОМ АМБИЦТАЙГААР“ ажиллах хэрэгтэй

2022 оны 9 сарын 15

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Тус хороо нь 14 хүний бүрэлдэхүүнтэй.

Анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийжээ. Энэхүү хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож дараахи чиглэлүүдийг өгчээ.

Нэгдүгээрт, 2024 оны Парисын олимп, 2026 оны Италийн өвлийн олимп дөхсөн энэ үед олимпод оролцох Монголын баг тамирчдын бэлтгэлд анхаарах шаардлагатай.

Олимпод бэлтгэх үндэсний хороо байгуулж, яаралтай хуралдуулан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх. Мөн 2023 оны Улсын төсөв боловсруулж байгаа энэ үед олимп, нийтийн биеийн тамир, спортын салбарын шаардлагатай төсвийг тусгах нь чухал.

Хоёрдугаарт, спортын салбар дахь допингийн асуудал. Спортын салбарт ёсзүй, допингтой холбоотой асуудлууд гарч байна. Үүнээс болж олимпод оролцоход асуудал үүсэж болзошгүй тул онцгой анхаарах нь зүйтэй.

Допингтой холбоотой асуудлууд гарч, үүнээс болж олимпод оролцоход асуудал үүсэж болзошгүй.

Гуравдугаарт, би Ерөнхий сайдаар томилогдох үедээ хоёр асуудлыг хөндсөн. Амьдралын буруу хэв маяг, жингийн илүүдэл бүх өвчлөлийн суурь шалтгаан боллоо. Тиймээс  ЭМЯ, БШУЯ, Соёлын яам,  Биеийн тамир спортын газар үүнд анхаарах шаардлагатай, нөлөөллийн үйл ажиллагаа хэрэгтэй.

Зөвхөн биеийн тамир гэхээс илүүтэй эрүүл, зөв амьдралын хэв маяг, зөв хооллолт, дархлаанд  өргөн хүрээгээр анхаарах цаг болсон. Байнгын ажиллагаатай үндэсний хорооны бүрэлдэхүүнийг томилж байгаагийн шалтгаан нь  энэ юм гэж Ерөнхий сайд хэлээд, “Саналаа нэгтгээд, шаардлагатай төсөв санхүү, төлөвлөгөөгөө танилцуулаарай” гэлээ.

Явган хүний зам, ногоон байгууламж бүхий  гүйлтийн талбай, дугуйн зам, усан бассейн,  шинээр баригдаж буй хорооллын стандарт зэргийг шинэ түвшинд гаргаж, иргэддээ ээлтэй хот байхад төр, хувийн хэвшлийн түншлэлийг өндөр түвшинд идэвхжүүлэх хэрэгтэйг дурдлаа.
Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцож, баг тамирчдын тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцаж байсан. “Алсын хараа-2050” буюу 2050 он хүртэл гурван үечлэлтэйгээр хэрэгжүүлэх том зорилт дэвшүүлсэн. Тиймээс олимпыг эх орондоо зохион байгуулах хэмжээний том амбиц ажиллах хэрэгтэй гэлээ.

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Парисын олимп хаяанд ирлээ. 2023 онд болох  “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл тун тааруу байна.  Эдгээр наадмын бэлтгэлийг эртнээс хангахад анхааръя. Биеийн тамир, спортын улсын хороо нийтийн биеийн тамир, спортын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга бэлтгэж дараагийн хуралд танилцуулаарай” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
640416
2 эможи

Шудрага үнэн
2022-09-18 23:00
Ингээд л байгаа юм даа ард түмэн өнөө маргаашын хоолоо яая гэж байхад энэ хоосон д.анх мөнгөний эзэдийн заавар даалгаваар улсын хөрөнгийг (татварын мөнгийг) хоосон зүйлд зарцуулан, өрөнд оруулж зугаа цэнгэлд умбуулаж хэзээ ч эргэж сэхэхээргүйгээр гүн гүнзгий хар нүхрүү улам бүр гүн унагаж байна сэхээрцгээ залуусаа!!!?
Зочин
2022-09-15 11:41
элийрэл, Сумъябазарын усан тээвэр шиг дуулдаж байна. үндэсний наадмаа олигтойхон зохион байгуулах хэмжээнд болчихоод дараа нь энэ үлгэрээ ярьцгаа
keyboard_arrow_up