Өсвөр насны хүүхдүүд машин хулгайлж, хүн хутгалсан хэргийг ШУУРХАЙ илрүүллээ
2022 оны 9 сарын 14
Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01:00 цагт Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Дэлгүүрт хутгалуулсан хүн орж ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 19 настай, эрэгтэй, “Н” гэгчийг үл ялих зүйлээс маргалдсан танихгүй 2 хүүхэд хутгалж, гэмтээгээд зугтсан байна.
Тус хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, 14 настай, эрэгтэй “Ч” болон 15 настай, эрэгтэй “Ш” нар үйлдсэн болохыг тогтоон саатуулсан байна. Дээрх этгээдүүд нь хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл хулгайлан явж байсныг алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


2


2


2



5
640410
11 эможи
Ah
2022-09-15 11:08
Ардчилал гэж энэ шүү дээ хүний эрх гэж их ярина үүргээ мэдэхгүй Монгол ардчилалаа гэж
Зочин
2022-09-15 08:20
Ардчилал нэрээр Монгол улс мөхөх виидээ
Зочин
2022-09-15 07:36
ОЮУНГЭРЭЛ ГЭЖ ИХ-ын гишүүн агсан нэг муу авгай л эцэг эхчүүд хүүхдээ үэмлэж болохгүй, зодож болохгүй ӨӨРӨӨР НЬ ӨСГӨ ХЭРЭВ ЗОДВОЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ ӨВӨӨ ЭМЭЭД НЬ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭ ГЭЭД
СОЛИОРСООР БАЙГААД МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ХАРАНХУЙ НҮХ РҮҮ ХӨТӨЛСӨН ХҮН ШҮҮ. ГАРГАСАН ХҮҮХДЭЭ ЗЭМЛЭХГҮЙ ТОНШИХГҮЙ ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЮМ .ОДОО ГЭРТ ГАДААГҮЙ ХҮН ХҮНДЛЭХ ХӨЙРЛАХ ЁС ГЭЖ ҮГҮЙБОЛЖЭЭ . ИЙМ БАЙХАД ИЙМ МУУХАЙ ХҮҮХДҮҮД ХҮМҮҮС БЭЛТГЭГДЭЖ БАЙГАА НЬ ҮНЭН АЙМШИГ
Зочин
2022-09-14 21:39
Алуурчид бэтгэгдэж байна даа.Эцэг эх юу хийж байна даа
Ээж
2022-09-14 20:27
Өдий нялхаараа байж хутга шөвөгтэй нөхөрлөж, машин техник хулгайлж, хүн рүү мэс далайж явахыг бодоход нилээн эвдэрсэн хүүхдүүд бна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс