Д.Зоригт: Хэвийн ажлаа хийж байна. Би мөрийтэй тоглоогүй. Тэр талын мэдлэг ч байхгүй

2022 оны 9 сарын 14

Arslan.mn

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр НДЕГ-ын дарга Д.Зоригтыг иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах  11-11 тусгай дугаарт ирсэн гомдлын дагуу  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл гараад байгаа буй.

Тэгвэл энэ талаар НДЕГ-ын дарга Д.Зоригтоос тодруулахад  “Би энэ 7 хоногт ажлын байрандаа очоогүй. Европын холбооноос зохион байгуулж буй 3 өдрийн семинарт оролцоод, сая тэндээсээ сайдад дуудагдаад ирж байна. Яагаад ийм гомдол өгснийг мэдэхгүй байна.  Одоогоор энэ асуудлыг надад мэдэгдсэн зүйл байхгүй. Тийм шийдвэр гараагүй.  Хэвийн ажлаа хийж байна. Би мөрийтэй тоглоогүй. Тэр талын мэдлэг ч байхгүй. Ер нь ажлын байрандаа архи уух, мөрийтэй тоглох хориотой гэдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Би одоо ажил руугаа явж байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640391
1 эможи

Зочин
2022-09-15 08:09
Ажлыг нь зүгээр хийлгэ
НДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up