СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Анх танилцсан хүнтэйгээ архидаад, хутгалуулж нас баржээ

2022 оны 9 сарын 14

Arslan.mn

Энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт 60 настай, "Т" гэгч нь гадны нөлөөтэй нас барсан хэрэг бүртгэгдэн аймгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байжээ.

Тус хэрэг дээр Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын хэсэг гарган Баянхонгор аймагт ажиллаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд дээрх гэмт хэргийг тус аймгийн харьяат 33 настай "Б" гэгч нь үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоон нотлох баримтуудыг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Албаныхан мэдээлснээр, амь хохирогч хэрэгт холбогдогч нар тухайн өдөр анх танилцсан бөгөөд хамт архи уусан болох нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэг үйлдэгдэх болсон шалтгааныг нарийвчлан тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
3
wow an post
4
yay an post
3
sad an post
23
ouch an post
11
confuse an post
8
angry an post
28
640373
91 эможи

Зочин
2022-09-15 12:36
Rashaant gej yamar bag yriad bga ym? Medeelelee todorhoi bicheech!
үхэрнүүд хоёулаа чандарт шоронд схаан2
2022-09-15 09:48
үхэрнүүд хоёулаа чандарт шоронд схаан2
Зочин
2022-09-14 12:07
Шаал хэрэггүй далы мэдээлэлийнхээ оронд танин мэдэхүйн мэдээ мэдээлэл хүнд хэрэгтэй мэдээлэл хийж бай
keyboard_arrow_up