Б.Мандухай: 15-35 насны хүүхэд, залуучууд мансууруулах бодисыг хэрэглэж, хамааралтай болох нь их байна

2022 оны 9 сарын 14

Arslan.mn

Сүүлийн 10 жилийн хугацаанд мансууруулах  төрлийн гэмт хэрэг 20-30 орчим хувь өсөх хандлагатай байна. Цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жил энэ төрлийн гэмт хэрэг буурсан ч мансууруулах бодис хэрэглэж буй хүмүүсийн нас улам залуужиж байгаа  аж.

Мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргүүд ихэвчлэн баар, цэнгээний газрууд байдаг ч гудамж талбай, орц хонгил, тэр бүү хэл сургуулийн орчинд мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдол гарчээ.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Б.Мандухай: Энэ оны эхний найман сарын байдлаар мансууруулах бодистой холбоотой нийт 120 гаруй хэрэгт 140 хүнийг холбон шалгаж байна. Нийгмийн статус харгалзахгүйгээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, донтох эмгэг бүртгэгдэж байгаа. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд 15-35 насны хүүхэд, залуучууд мансууруулах бодисыг хэрэглэж, хамааралтай болох нь ажиглагдаж байна. Тиймээс нэгэнт мансууруулах бодисын хамааралтай болсон хүнийг эрт илрүүлж, шаардлагатай тусламжийг үзүүлснээр эмчилгээ хийж, нийгэмшүүлэх нь чухал байна.

Тиймээс Цагдаагийн байгууллага үндсэн чиг үүргээс гадна эцэг, эх болон багш сурган хүмүүжүүлэгчдийг энэ талаарх мэдлэг мэдээллийг өгч, урьдчилан сэргийлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Нэгэнт бодисын хэрэглээтэй болсон, донтох эмгэгийн асуудал яригдаж байгаа хүнийг хэрэгт холбогдуулан шалгахаас илүүтэйгээр холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад холбож, цаашид  бодисын хамраалтай болж зовж чанлахаас нь өмнө хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ гэдгийг СЭМҮТ болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Сүүлийн 10 жилийн хугацаанд мансууруулах  төрлийн гэмт хэрэг 20-30 орчим хувь өсөх хандлагатай байна. Цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жил энэ төрлийн гэмт хэрэг буурсан ч мансууруулах бодис хэрэглэж буй хүмүүсийн нас улам залуужиж байгаа нь гол анхаарах асуудал болоод байна. Тодруулбал, хамгийн залуу мансууруулах бодис хэрэглэгч 13 настай байх жишээтэй. Тиймээс энэ бол ганцхан цагдаагийн байгууллагын асуудал биш энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох байгууллагууд хамтран урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хэрэгцээ шаардлага тулгарч байгааг харуулж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
640369
5 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up