ТОДРУУЛГА: Хөгжмийн зохиолч Б.Долгионы хутгалуулсан хэргийг ШАЛГАЖ байна
2022 оны 9 сарын 14
Ая зохиогч Б.Долгион бусдад хутгалуулсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал БЗД-ийн 16-р хорооны … байрны … тоотоос 67 настай Д бусдад хутгалууллаа гэх дуудлага тус дүүргийн цагдаагийн газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж хохирогчийг эмнэлэгт хүргүүлсэн байна. Уг хэргийг дээрх хаягт оршин суух хаягтай 70 настай эрэгтэй Б үйлдсэн нь тогтоогджээ.
Б, Д нар нь согтууруулах ундааны зүйл цуг хэрэглэсэн бөгөөд тухайн үед хохирогч болон хэрэг үйлдсэн этгээдийн согтуурлын зэрэг өндөр байсан аж.
Одоогоор хэрэг үйлдсэн гэх 70 настай Б-г эрүүлжүүлэх байранд саатуулжээ.
Хэргийг БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?



2


1


2

1

1
640366
7 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс