120 мянган ам.доллар, алтан гулдмай, үнэт эдлэл алдсан иргэн ХЭН БАЙВ?

2022 оны 9 сарын 13

Arslan.mn

Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хотхоны ... тоотод “Хулгай орсон байна” гэх дуудлага наймдугаар сарын 30-ны 11:33 цагт цагдаагийн газар бүртгэгдсэн байдаг.

Дуудлагын дагуу хэргийн газарт үзлэг хийхэд 120 мянган ам.доллар, алтан гулдмай, бугуйн цаг, хаш хөөрөг зэрэг үнэт эдлэл хулгайд алдсан болохыг тогтоосон байдаг. Тус хэрэгт 31 настай Ш гэгчийг холбогдуулан шалгаж, түүний хулгайлсан эд зүйлсээ нууж, заримыг нь худалдсан  болохыг илрүүлсэн байдаг. Ш гэгч нь өмнө нь долоон удаа хулгайлах гэмт хэрэгт холбогдож, бусдад их хэмжээний хохирол учруулсан болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Тэгвэл их хэмжээний мөнгө, үнэт эдлэл гэртээ хадгалж байгаад хулгайд  алдсан иргэн Т нь “Энержи ресурс” ХХК-ийн инженер байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
4
wow an post
6
yay an post
2
sad an post
1
ouch an post
6
confuse an post
1
angry an post
3
640352
24 эможи

Зочин
2022-09-13 20:08
Жирийн хөдөлмөрч хүн яаж ч ажиллаад цуглуулж чадахааргүй мөнгө байна шүү.
keyboard_arrow_up