Б.ЖАРГАЛСАЙХАН: Түгжрэлийн сайд аргаа баран шүлэг бичин ЭМОРЧ ЯВНА...
ТҮГЖРЭЛИЙН САЙД АРГАА БАРАН ШҮЛЭГ БИЧИН ЭМОРЧ ЯВНА...
Түгжрэлийн сайд маань эмороод шүлэг бичсэн ч байх шиг. Нэг л гиюүрсэн, эморсон хүн байдаг болов. Түгжрэлийн түгжээ тайлна гэж байгаад сайд болчихсон чинь олон түмэн хүлээгээд байдаг. Хэлэх үг байхгүй, хийх ажил олдохгүй учир ой модоор зугаалсан шиг бас тэрүүхэндээ шаналаад яваад байгаа бололтой. Бараг энэ ажлаа Би барахгүй нь гээд өгчихмөөр юм даа. Түгжрэлийн тэнэг хар зоригтой нөхөр л шийднэ л дээ. У.Хүрэлсүх шиг юм уу. Энэ хоёрыг байрыг сольчихвол Хүрэлсүх хүрз бариад Сүхбаатар онол яриад явчихна даа. Шийдэлгүй, учраа мэдэхгүй хүнийг Түгжрэл хариуцсан сайд болгож бүлтэлзүүлээд л зовоогоод байхын оронд халаад явуулаач ээ. Амьдрал мэдэх хөдөөний өвгөн хүртэл хотын түгжрэлийн талаар шийдэл яриад сууж байна. Одоо яалтай билээ улс төрийн аваа өгөөг" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.









