Ховд аймагт архи худалдаалахыг хориглосон захирамжийг ЦУЦАЛЖЭЭ

2022 оны 9 сарын 13

Arslan.mn

Ховд аймагт сар бүрийн 1, 15-нд, долоо хоног бүрийн баасан гарагт архи борлуулдаггүй байжээ. Архи худалдаалахыг хориглосон энэхүү захирамжийг Ховдын Засаг дарга Э.Болормаа хүчингүй болгож архидалтай тэмцэх шалгарсан арга биш гэж үзсэн байна.

Тэрээр “Аливаа зүйлийг хориглож, хаах тусам асуудал дагуулдаг. Нууцаар архи худалдаалах, орон гэртээ болон гол ус бараадах зэргээр ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь нууц биш ээ. Хуулийн дагуу, соёлтой хэрэглээг нэвтрүүлж зах зээлийн зарчмаараа ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэрийг гаргалаа” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640346
0 эможи

keyboard_arrow_up