И-БАРИМТ: Есдүгээр сарын баримтуудаар ирэх сард НӨАТ-ын урамшууллын сугалааг явуулна

2022 оны 9 сарын 13

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын/НӨАТ/ урамшууллын сугалааг дахин явуулж эхлэхээр болсон тухай Сангийн сайд мэдээлсэн. Сугалааны тохирол есдүгээр сард явагдана гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд буй.

Энэ талаар Сангийн яамны Татварын бодлогын хэлтсээс тодруулахад "2022 оны есдүгээр сард худалдан авалт хийж бүртгүүлсэн баримтуудаар аравдугаар сард НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг явуулахаар төлөвлөж байна" гэв. Тэгэхээр иргэд энэ сард худалдан авалт хийсэн баримтуудаа и-баримт системд идэвхтэй бүртгүүлж байх нь чухал болж байна.

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шинэчилсэн хувилбараар иргэн олон баримт бүртгүүлэх тусам хонжвор өснө гэдгийг албаныхан хэлж байв. 

Түүнчлэн хонжворын тохирол явагдаж байгааг гар утсаараа лайв хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлж байгаа аж.

зураг

 

зураг

Өмнө нь сугалааны тохирлоор 1.6 сая хүн 81 тэрбум төгрөгийн хонжвор авч байжээ. НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг 2022 оны дөрөвдүгээр сард зогсоосон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640339
1 эможи

keyboard_arrow_up