Эрээн хот гурван бүсээс бусад газрынхаа ХӨЛ ХОРИОГ цуцалжээ

2022 оны 9 сарын 13

Arslan.mn

Эрээн хотын Шуурхай штабын мэдээллээр, 2022 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах шийдвэр гаргажээ.

Үүнээс гадна

  • Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээн, хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
  • Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд 7 хоног нэгдсэн тусгаарлалтад, дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад, бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурван хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
  • Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх зэрэг шийдвэрүүдийг гарсан гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640322
0 эможи

keyboard_arrow_up