Ж.Болд: Мөрдөн байцаах алба үүсэж хөгжсөний 76 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч Ж.Болд Мөрдөн байцаах алба үүсэж хөгжсөний 76 жилийн ойн баярын "МЭНДЧИЛГЭЭ" дэвшүүллээ.
Тэрбээр " Монголын цагдаагийн байгууллагад Мөрдөн байцаах алба үүсэж хөгжсөний 76 жилийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тус албаны үе үеийн ахмадууд, алба хаагчид Та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье.
Мөрдөн байцаах албаны бие бүрэлдэхүүн Эрүүгийн хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг тэмдэглэхэд таатай байна.
Та бүхэн цаашид эх орон, ард иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулийг чанд сахиж, иргэдийнхээ хууль ёсны эрхээ бүрэн чөлөөтэй эдлэх баталгааг хангахад мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган, үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна." гэв.