“Хамгийн өндөр гүйцэтгэлтэй 947 багшид 25 хувийн урамшууллыг үндсэн цалин дээр нь нэмж олгоно“

2022 оны 9 сарын 12

БШУЯ-наас ЕБС-ийн 29, 324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулж байна.

Ковидын нөхцөл байдалтай холбогдуулан сурлагын хоцрогдол үүссэн. Үүнийг арилгахын тулд багшийн хоцрогдлыг давхар арилгах ёстой. Үүн дээр үндэслэн гүйцэтгэлийн үнэлгээ хийнэ. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ шинэчлэгдсэн. Цаашид үндсэн суурь цалин дээр гүйцэтгэлийн урамшуулал нэмэгдэнэ. Тэгэхээр есдүгээр сарын 1-нээс багш нарын ажлыг гүйцэтгэлийн шинэ үнэлгээгээр үнэлнэ. Нэгдүгээрт, сурагчдын сурлагын амжилт. Хоёрдугаарт, сурагчидтайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ. Гуравдугаарт, өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ. Дөрөвдүгээрт, сургуулийн олон нийтийн үйл ажиллагаанд хэрхэн идэвхтэй оролцдог вэ гэсэн дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр үнэллээ.

Монгол Улсад анх удаа 650 гаруй сургуульд багшилж буй 29 мянган багшийг гүйцэтгэлээр нь үнэллээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 684 сургууль үйл ажиллагаа явуулдаг ч энэ удаагийн шалгалтад төрийн өмчийнх хэдий ч монгол, гадаадын хамтарсан болон консервитар, лицей, тусгай ангиллын 30 сургууль хамрагдаагүй.

Үнэлгээ явуулахдаа хотын багш нарыг хотын багштай. Орон нутгийн багш нарыг орон нутгийн багш нартай нь үнэлсэн. Яагаад гэвэл хот хөдөөгийн орчин өөр шүү дээ. Үнэлгээнд сурагчид, эцэг эхчүүд, багш, захирал, менежер зэрэг 1.3 сая хүн оролцсон.

Багш нарыг дараах зургаан түвшинд ангилсан. Үүнд:

  • Нэгдүгээр ангилал-25 хувийн нэмэгдэл /үндсэн цалин дээр нь/
  • Хоёрдугаар ангилал-20 хувийн нэмэгдэл
  • Гуравдугаар ангилал-15 хувийн нэмэгдэл
  • Дөрөвдүгээр ангилал-10 хувийн нэмэгдэл

Харин тав, зургаадугаар түвшний ангилалд багтсан багш нарын цалингаас нэг ч төгрөг хасахгүй. Тодруулбал тодорхой болзол, шалгуурыг давж, үнэлгээний шалгалтыг амжилттай өгсөн багш нар үндсэн цалин дээрээ 10, 15, 20, 25 хувийн нэмэгдэл урамшуулал авах эрх нээгдэх юм.

Үнэлгээний шалгалтад хангалтгүй оноо авсан багш нарт ямар нэгэн хариуцлага тооцохгүй, сургуулийн удирдлагууд багш нарыг энэ шалтгаанаар халах, солих эрхгүй. Шалгалтын оноо багшид шийтгэл хүлээлгэх, ажлаас халах шалтгаан, үндэслэл болохгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
1
angry an post
1
640296
12 эможи

Зочин
2022-09-15 12:40
Цалин хасна гээгүй нэмнэ гэсэн юм байна. Чадаж байгаа багшийн цалинг нэмэх нь зөв.
Зочин
2022-09-15 09:49
Жилд нэг удаа л явуулахад болно шүү дээ
Зочин
2022-09-14 23:34
Бичиг цаасны ажил улам бүр ихсэж хүүхэдтэй ажиллах цаг ч бас их дээр нь амралт байхгүй цаасаа бичнэ арай л юмаа багасгана гэсэн байхгүй улам л нэмээд
Зочин
2022-09-14 18:46
Гэхдээ л бас физик математик дээр 100-70% авахад 5.р түвшин гэж бгаа юмдаа урам алгөө багшлах
Bayanmunhk
2022-09-14 13:10
Ene ih zow ajil bna haa haa as hariutslagatai hynalttai
Зочин
2022-09-14 13:08
Ene bol ih zow ajil ymaa haa Hanaa hynaltai hariutslagatai
Зочин
2022-09-13 07:51
багш нар ялгаварлан гадуурхагч хүүхэд бүртээ ажилладаггүй ёс зүй муутай ангиин багш нар элдэв өмд хувцас шахана тэр шахдаг хүн нь эх эцгиин зөвлөлд байдаш багш ав авөхгүйг мэднэ гэдэг багш та манай өрхиин төсөв. рүү гар дүрэхээ больчих за юу
keyboard_arrow_up