Их хэмжээний ам.доллар, үнэт эдлэл алдаад олсон иргэн “Т“ нь уул уурхайн компаний захирал аж
Их хэмжээний ам.доллар, хөөрөг, алтан гулдмай зэрэг эд зүйлс хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлсэн талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 30-ны өдрийн 11:33 цагт Хан-уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны ...... тоотод “Хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг явуулахад иргэн “Т”-ийн гэрээс их хэмжээний ам доллар, үнэт эдлэл, дунд гарын хаш хөөрөг зэрэг их хэмжээний үнэ бүхий эд зүйл алдагдсан билээ.
Тэгвэл их хэмжээний ам.доллар, үнэт эдлэл алдаад олсон иргэн “Т“ нь уул уурхайн компаний захирал аж.
Эх сурвалжийн мэдээлснээр хуулийн байгууллагаас хохирогчийн хөрөнгийн эх үүсвэрийг мөн тогтоохоор ажиллаж байгаа аж.









