ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны түүхт 76 жилийн ой тохиож байна

2022 оны 9 сарын 12

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны түүхт 76 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. 

1946 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ДЯЯ-ны 504 тоот тушаалаар Улсын Цагдан Сэргийлэх газрын гүйцэтгэх 1 дүгээр хэлтсийн харъяанд Мөрдөн байцаах группыг байгуулснаар өдгөө цагийн МӨРДӨН БАЙЦААХ АЛБА үүссэн түүхтэй.

Мөрдөн байцаах албаны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай Улсын Бага Хурлын тогтоолын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын 1992 оны 101 дүгээр тогтоолоор УАБХЕГ-ын Мөрдөн байцаах алба, Прокурорын байгууллагын мөрдөн байцаах албадын орон тоо, төсөв, эд хөрөнгийн хамт ЦЕГ-т шилжүүлж Улсын мөрдөн байцаах газрыг байгуулжээ.

Энэ үеэс Мөрдөн байцаах албаны үйл ажиллагаа төвлөрч, материаллаг бааз бэхжиж, дээд боловсролтой, хуульч, эрх зүйч мэргэжилтэй боловсон хүчнээр бүрэн хангагдаж төвдөө төрөлжсөн 6 хэлтэс, аймаг, дүүргийн мөрдөн байцаах 36 тасагтай болж өргөжин ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/194 дүгээр тушаалаар тус албаны Дэд бөгөөд Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн даргын 1 орон тоог Нийслэлийн цагдаагийн удирдах газарт шилжүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/195 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын хэлтэс, Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт, шалгалтын хэлтсүүдийг нэгтгэн “Захиргаа, хяналт шалгалт, үнэлгээний хэлтэс” болгон өөрчилж, нийт 6 хэлтэс, 1 тасаг, 1 хэсэг бүтэцтэйгээр шинэчлэн зохион байгуулж эрүүгийн хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 Мөрдөн байцаах албаны үйлс өөдрөг, нэр цагаан байх болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640273
1 эможи

Оюунтүлхүүр
2022-09-16 01:17
Албаных нь нэр төр нь сэвгүй цагаан хийморьтой байг.
Оюунтүлхүүр
2022-09-16 01:16
Та бүхэндээ албаны өндөр амжилт бүтээлийг хүсэн ерөөе
keyboard_arrow_up