Үндэсний номын баяр энэ баасан гарагт Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ

2022 оны 9 сарын 12

Үндэсний номын баяр 32 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болох юм.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Үндэсний номын баярын 31 дэх удаагийн арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сард  “Хүүхэд бүрд ном” уриатайгаар зохион байгуулагдсан. Есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үйл ажиллагаа цар тахалтай холбоотойгоор аймгуудад харилцан адилгүй зохион байгуулахаар болсон байна. Зарим аймагт задгай талбай, цахим гэх мэтчилэн байхаар зохицуулалт хийжээ. Номын баярын албан ёсны нээлт есдүгээр сарын 16-18-нд болох бөгөөд олон шинэ ном нээлтээ хийхээр хөтөлбөрт тусгагджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640272
0 эможи

keyboard_arrow_up