ШУУРХАЙ: СХД-ийн шүүгч Д хар тамхины бүлэг наймааны хэргийг 2 жил хав, даржээ

2022 оны 9 сарын 12

Хар тамхи удаа дараа хэрэглэж, мансуурч улмаар дахин хэрэглэхийн тулд мөнгө олох зорилгоор бусдыг санаатай уруу татаж бүлэглэн хар тамхи зардаг болох нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон найман этгээдэд холбогдох хэрэг шүүх дээр таг гацав. Хар тамхи борлуулдаг этгээдүүдийн хэргийг 1 жил 6 сарын өмнө Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Гэтэл эл онц ноцтой хэргийг тус шүүхийн шүүгч Д нь өнөөдрийг хүртэл шийдээгүй, мэдээлэл өгөхгүй хэвээр байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д нь хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдээс авлигал авч хэргийг дарсан байж болзошгүй мэдээлэл бий.

Тодруулбал, Хар тамхи наймаалдаг М.Б, Б.Б, Г.Х, Л.Х, Э.Э, Б.Г,  Б.Ө, Б.Б нар нь удаа дараагийн үйлдлээр мөс нэртэй хар тамхи мансууруулах бодисыг худалдан борлуулсан, хууль бусаар хадгалсан, хэрэглэсэн болохыг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, таслан зогсоож яллагдагчаар татан шалгасан байдаг.

Тэдэнд холбогдох хэргийг сийрүүлбэл, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б.Б-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн дансандаа нийт 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, метамфетамины агууламжтай 0.996 грамм хэмжээтэй мөсийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “Циркийн авто зогсоол”-ын орчим Б.Ө-д хууль бусаар худалдсан.

Мөн дахин М.Б-тай хамтран 2020 оны 3 дугаар сарын 04-ний Б.Б-ын шилжүүлсэн 1.200.000 төгрөг, Э.Э-ийн шилжүүлсэн 900.000 төгрөгийг тус тус авч, “мөс” гэх нэршилтэй 1 грамм орчим жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Номин дэлгүүрийн орчим Л.Х, Э.Э нарт хууль бусаар худалдсан.

Түүнчлэн 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр А.С тэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн дугаар тоот гудамжинд Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулах, хэрэглэхийг хуульчлан хориглосон мөс гэх хар тамхийг хууль бусаар олж авсан. Ийнхүү Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан нь шалгалтаар тогтоогдсон байна.

Тэр ч бүү хэл М.Б, Б.Б, Г.Х, Л.Х, Э.Э, Б.Г,  Б.Ө, Б.Б нар нь хар тамхи мансууруулах төрлийн бодисыг Монгол Улсын хилээр зохион байгуулалтын шинжид орж, бусдад худалдан борлуулсан олон удаагийн үйлдэл нь шалгалтаар нотлох баримтын хүрээнд тогтоогдсон байдаг.

Дээрх хэргүүдийг анхлан зохион байгуулсан, бусдыг уруу хэргээр М.Б 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдан шалгасан билээ.

Гэтэл уг хэрэг одоог хүртэл шүүхийн тов зарлагдаагүй төдийгүй хар тамхи худалдан борлуулдаг бүлэг этгээдүүд зохих ял шийтгэлээ хүлээлгүй дахин гэмт хэрэг үйлдсээр явна. Харин гэмт хэрэгтэнд улсын хуульд заасны дагуу ял шийтгэл оноох үүрэг хүлээсэн шүүгч нар нөлөөнд автаж, гэмт этгээдүүдэд ял завших болон гэмт хэрэг дахин үйлдэх боломжийг олгосоор байна. Харин Эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай шүүгч гэмт этгээдүүдтэй үгсэн хуувилдан хэргийг нуун дарагдуулж байна. Бид энэ хэргийн талаар дэлгэрүүлэн мэдээллэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
640268
6 эможи

Зочин
2022-09-12 12:45
Авилгын мөнгөө аваагүй хүлээгээд байжээ.
hun
2022-09-12 10:51
МАНАЙ УЛСАД ЭНЭ ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ ДАА ДЭЭР ДООРГҮЙ АВИЛГАЛД ИДЭГДЭЭД ТЭГЭЭД ДАНДАА ШҮҮХ ДЭЭР ИРЭЭД ГАЦЧИХНА ТЭГХЭЭР ЭНЭ ХОЛБОО СҮЛЖЭЭ АРАГГҮЙЛ ТОМ ХЭЛХЭЭ ХОЛБОО НЬ Ч СҮРХИЙ ХОЛБОГДООГҮЙ ХҮН Ч ГЭЖ АЛГА ДАА АРД ТҮМЭНД ТЭГЖ ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ
Зочин
2022-09-12 10:21
Duus duus
Mydagaa 99110611
2022-09-12 10:10
Эрдэнэчимэгийн Баасанжаргал буюу Тэди Баска хэрэг яагаад шийдэгдэхгүй бна
keyboard_arrow_up