Их хэмжээний ам.доллар, эд зүйл алдсан иргэн хулгайчийг барьсны дараа цагдаад дуудлага өгчээ

2022 оны 9 сарын 12

Arslan.mn

Их хэмжээний ам.доллар, хөөрөг, алтан гулдмай зэрэг эд зүйлс хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлсэн талаар өчигдөр бид мэдээлсэн.

Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 30-ны өдрийн 11:33 цагт Хан-уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны ...... тоотод “Хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг явуулахад иргэн “Т”-ийн гэрээс их хэмжээний ам доллар, үнэт эдлэл, дунд гарын хаш хөөрөг зэрэг их хэмжээний үнэ бүхий эд зүйл алдагдсан байжээ.

Гэтэл цагдаагийн алба хаагчид тухайн хулгайчийг дуудлага ирэхээс дөрөв хоногийн өмнө буюу наймдугаар сарын 26-нд дайчлан баривчилсан байжээ. Учир нь эд зүйлээ хулгайд алдсан иргэн Т наймдугаар сарын 25-30-ны өдрүүдэд хөдөө явсан байсан хойгуур гэрт нь хулгай орсон бөгөөд цагдаа нар хулгайчийг барьснаас хойш буюу наймдугаар сарын 30-нд гэртээ ирснээр цагдаад дуудлага өгсөн нь энэ аж. Тухайн хулгайн хэрэг наймдугаар сарын 25-нд үйлдэгдсэн байжээ.

Ш гэгч нь нийт долоон удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хулгайлсан эд зүйлсээ нууж, бусдад зарж, борлуулсан байсныг тогтоон хулгайн эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
640260
4 эможи

keyboard_arrow_up