Хар тамхи хэрэглээд баригдсан гаалийн байцаагч “Д“ нь Гаалийн дарга асан С.Цэцгээгийн ХҮҮ БАЙЖЭЭ

2022 оны 9 сарын 09

Arslan.mn

Лхагва гарагийн шөнө (2022.09.08) Эрүүгийн цагдаагийн албанаас тайчих үзүүлбэр үзүүлдэг “SQ”, “STYX” нэртэй баарнуудад шалгалт хийсэн. Шалгалт хийх үеэр "тайчих үзүүлбэр үзүүлдэг охид болон үйлчлүүлэгч" гэх иргэдээс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 2 иргэнээс мансууруулах төрлийн бодис илэрч, биеэс нь хураан авсан байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр хар тамхи, мансууруулах төрлийн бодис илэрсэн 2 иргэний нэг нь Гаалийн Ерөнхий газрын Хар тамхи зөрчлийн албаны улсын байцаагч "Д" болох нь тогтоогдсон аж. 

Харин өчигдөр буюу есдүгээр сарын 08-ны өдөр ГЕГ-аас тодруулахад тайчих клубт хар тамхи хэрэглэсэн гаалийн улсын байцаагч "Д"-г ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан нь үнэн гэв. 

Гаалийн улсын байцаагч "Д"-н хувьд Гаалийн Ерөнхий газарт зөрчлийн байцаагчаар 3-4 жил ажилласан бөгөөд Буянт-Ухаа дахь гаалийн газрын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан С.Цэцгээгийн хүү хэмээн албан бус эх сурвалж мэдээллээ. С.Цэцгээгийн тухайд гаалийн байгууллагад насаараа ажилласан хэрнээ 3.7 тэрбумаар үнэлэгдэх 4 хаус, 11 орон сууц, гурван барилга, 12 авто зогсоол, 6 авто машин, 12 газартай, дотоодын банкуудад 751 сая төгрөгийн хадгаламжийг бий болгосон байдаг. Түүний хураасан хөрөнгө, орлого ил болсноор олны гайхшралыг төрүүлж, насаараа Гаалийн байгууллагад ажилласан хүн хэрхэн тэрбумтан болж тэтгэвэртээ гарч буйг харуулдаг тод нэгэн жишээ юм. 

Хар тамхи хэрэглэсэн байцаагч "Д"-н ээж С.Цэцгээ нь Хөгжлийн банкнаас 19 тэрбумын зээлийг авсан найдваргүй зээлдэгч “Сонгоулд” ХХК-ийг ард байдаг хэмээн өмнө нь хэвлэл мэдээллээр маш олон баримтууд дэлгэгдсэн байдаг. 

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар байцаагч "Д" нь богино хугацаанд тушаал дэвшиж, хэн бүхний хүсээд орж чаддаггүй зөрчлийн албанд нэлээдгүй удаан хугацаанд ажилласан нь ардаа том мотортой байсныг харуулж байна гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
2
yay an post
sad an post
5
ouch an post
2
confuse an post
4
angry an post
17
640244
35 эможи

Batsuuriinenkhbaatar
2023-10-11 13:58
Hetsuuhen dargadaa burhan mine
Gub
2023-10-11 13:53
Хүүшээ энэ хүүхэд нь одоо хээв нэг ажилаа хийгээд явж байгаа шүү бас эхтэйгэн адилхан хүн дарамтлагч хүчирхийлэгч новш
Tsetsegee dargad hundlel uzuulegun tuluu gaalias huugdsun irgen
2023-08-18 07:31
Aa sda horvoo grj odoo rne zulbasgan erunhii gazar heev neg hun daramtlaad deegur hartsaan shaaj baina mongold huuli grj bainuuu ehteigre adilhan daranguilagch llr
Цэцгээд ад үзэгдэснийхээ төлөө гаалиас хөөгдсөн иргэн
2023-07-16 19:16
Сда юмдаа одоо хүүхэднь буцаад орцийшд овоо гар байгааз хээв нэг ерөнхий газар шааж байгаа ардаа моторгүй нэгнийг дээрэлхэж дорд үздэг даргадаа
зочин
2022-09-14 13:30
Ажилаа мөрөөрөө хийгээд тэтгэвэртээ гарсан хүнийг амар тайван байлгаач. Яасан ч хүний мууд дуртай хүмүүс байдгийм. Өөрийнх нь амьдрал, гэр бүлийн талаар телевизээр бүхэл бүтэн нэвтрүүлэг гарсан ш дээ.Хүүхэд ахуй цагаасаа эхлээд л, оюутан ахуй цагтаа хэрхэн сурч, давхар ажил хийж, өвчтэй ээжийгээ асарч амьдралын төлөө тэмцэж, хэрхэн ажиллаж хөдөлмөрлөж явснаа их ярьсан даа. Их мундаг хөдөлмөр ч эмэгтэй дээ.
Зочин
2022-09-12 10:21
ЦЭЦГЭЭ даргыг зүгээр ажилыг хиилгээрэй ядарсан хүнд тусалдаг сайн дарга .амжилт хүсч сайн сайхныг ёрөөё
Bb
2022-09-11 11:22
Yaachij chadahgui ym chin yaadiin
Ах
2022-09-11 10:03
Энэ авгай бараг 1000 насалсан ч идээд дуусахгүй авилга авчээ даан ч 100 ч наслахгүй нь мөн их харамсалтай хөрөнгөндөө сүнс нь хорогдоол үлдэнэ дээ Тэр нь үр хүүхдэд нь гай болно доо
зочин
2022-09-09 18:45
энэ тэтгэвэрт гарсан даргаар ямар их оролддог юм бэ одоо бүр үр хүүхэд рүү орлоо ХОМ жил болгон л мэдүүлдэг биздээ арай айхтар хэлэх юмаа үгний алдаа айхтар гээд өвгөд минь сургаж байсан да
Зочин
2022-09-09 17:47
Tsetsegeeg n yagaad undeslelgui hurungujuud bgag medseer bj udii hurtel bailgaad nsiin
Зочин
2022-09-09 17:26
Нийгэм их бусармаг болж байна. Харамсалтай.
Зочин
2022-09-09 16:47
Энэ залуу гаалийн сургууль төгөссөн баримтай байсан уу.
Зочин
2022-09-09 16:46
Цэцгээ мөн ч олон хүнийг дарамтлаж байсан даа.
Ть
2022-09-09 12:38
Эцэггүй юм уу
Зочин
2022-09-09 12:37
Ийм хөрөнгөтэй хүний хүүхэд л хар тамхи хэрэглэнэ л дээ
иргэн
2022-09-09 12:04
АЛЬ ЭРТНИЙ Л ЦЭЦГЭЭ ШҮҮ ДЭЭ НААД ХӨРӨНГӨ ЧИНЬ 50% ХҮРЭХГҮЙ МОНЭНЕРГО ХХК ГЭЭД ЯВЖ ӨГНӨ ОРД ГАЗАРТАЙ ГЭЖ БАЙГАА, АРГГҮЙ ХҮҮХЭДҮҮД НЬ АМЬДРАЛЫГ МАНСУУРАЛ ГЭЭД ОЙЛГЧИХСОН ЮМ ЧИНЬ, ЯМАРЧ ЗОВЛОНГҮЙ ОЛСОН ЭД МӨНГӨ ГЭДЭГҮҮ
Зочин
2022-09-09 12:02
МАНингийн үндсэн өнгө
Ж
2022-09-09 11:53
Бүгд тэмбүүтэй янхан охидууд бдын
Иргэн
2022-09-09 11:51
Орж үзсэн нүцгэн хүүхдүүдийн хараад өрөвдөөд байна. Тэдний ирээдүй хэцүү дээ. Орж бгаа малууд бол яахаа мөнгөө сэгсрүүлээл гарна
Г
2022-09-09 11:47
Танайх ганц үнэн сайт юм бн. Бусад нь худалдагдаад энэ байрны талаар мэдээлэл оруулахгүй байгааг анзаардаггүй. Өшөө сайн ухвал наад баранд чинь бие үнэлэлт хүчин хар тамхи авилгал гээж бүгд байгаа. Амжилт арслан.мн
иргэн
2022-09-09 11:47
Энэ төрийн албаныхыг дээр дооргүй хуугаар нь шалгавал их юм гарна. Төрийн албыг үе дамжиж авдаг даргын хүүхэд дарга болдог элий балай тогтолцоогоо больмоор бна ардын хүүхдүүд шударгаар адил боломжтой бмаар бна
keyboard_arrow_up