Хүч нэмэгдүүлэн дөрөв хоног хайсан 18 настай ХҮҮГ ОЛЖЭЭ
Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн Цагаан бургасын дэнж гэдэг газар тус сумын харьяат малчин Г энэ сарын 04-ний өдрийн 18:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ явганаар гараад сураггүй болсон бөгөөд тус сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд хамтран мөн өдрөөс 09.07-ны өдрийн хүртэлх хугацаанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг энэ сарын 07-ны өдрийн 18:54 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 150 км замыг туулан 08-ны өдрийн 00:41 цагт тухайн газарт очиж хоноглосон. 2022.09.08-ны өдрийн 09:00 цагт “Цагаан бургасны дэнж” гэдэг газраас зүүн зүгт 8 км газарт айлаас малчин 18 настай хүүг эсэн мэнд олжээ.
Эх сурвалж: ОБЕГ









