Энэ сарын 4-нд гэрээсээ гараад сураггүй болсон хүнийг хүч нэмэгдүүлэн хайж байна

2022 оны 9 сарын 08

Arslan.mn

Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн “Цагаан бургасын дэнж” гэдэг газар тус сумын харьяат малчин Г есдүгээр сарын 04-ний өдрийн 18:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ явганаар гараад сураггүй болсон бөгөөд тус сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд хамтран мөн өдрөөс 07-ныг хүртэлх хугацаанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.

Тиймээс хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 07-ны өдрийн 18:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 150 км замыг туулан очиж 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640190
0 эможи

keyboard_arrow_up