“БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн, яармаг зохион байгуулагдана

2022 оны 9 сарын 08

Arslan.mn

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой "Барилгачдын баяр" болон “Барилга МН” - ийн 15 жилийн ойн хүрээнд “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн, яармаг "Тогтвортой хөгжилд хамтдаа" уриан дор 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо төв”-д зохион байгуулагдана.

Намрын эхэн сард буюу орон сууцны борлуулалт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц,  амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй ААНБ-ууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулдаг билээ.

Үзэсгэлэнгийн үеэр ипотек, компанийн болон хувь лизингд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус, шинэ орон сууцны шилдэг төслүүдээс гадна амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, шилдэг реалторуудаас зөвлөгөө аван үр хойчдоо өвлөгдөх үнэт хөрөнгөө сонгох боломжтой юм.

Үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирсэн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор салбарын мэргэжилтнүүдийг урин тодорхой сэдвийн хүрээн дэх илтгэлүүдийг үнэ төлбөргүйгээр үзэсгэлэнгийн тайзнаас цагийн хуваарийн дагуу хүргэдэг бөгөөд энэ удаад 9-р сарын 9, 10-ны өдрүүдэд дараах илтгэлүүд тавигдана.

Ерөнхий зохион байгуулагч: БАРИЛГА МН

Хамтран зохион байгуулагч: БХБЯБХТТОСКМБҮА

Ерөнхий ивээн тэтгэгч: "УЛААНБААТАР ГРУПП" ХХК

Ивээн тэтгэгч: "МОНКОН КОНСТРАКШН" ХХК,  NCD ГРУПП

Дэлгэрэнгүй мэдээллийг 77113333-19990-7814 утаснаас лавлана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640185
0 эможи

keyboard_arrow_up