Найруулагч Б.Тамир: “Зура“ гарсны дараа бидэнд нөлөө үзүүлэх гэж оролдсон, Бид бүх зүйлийг цуглуулж байгаа

2022 оны 9 сарын 07

Arslan.mn

"Фантастик" продакшны залуус тун удахгүй "Зура" киноны хоёрдугаар хэсэг болох "Цурам ажиллагаа" киногоо нээх гэж байгаа билээ. 

"Зура" киног анх цацагдсны дараа тодорхой хүмүүсээс нөлөөлөхийг оролдсон тухай тус продакшны захирал, найруулагч Б.Тамир хэвлэлийн бага хурлын үеэр ярьлаа. Тэрээр "Кино цацагдсны дараа тодорхой хүмүүсээс нөлөө ирсэн. Хэрэв бүр болохгүй байвал бид цаг тухайд нь энэ асуудлыг хөндөж хэвлэлийн хурал хийж магадгүй. Бид бүх зүйлийг цуглуулж байгаа. Киногоо нээсний дараа ямар үйл явдал, процесс явагдахыг бид мэдэхгүй. Гэхдээ бид айхгүй байна. Зоригтой хөдөлье л гэж бодож байна. Хийвэл хийсэн шиг хийнэ, дугарвал дугарсан шиг дугарна" гэлээ. 

Үүний дараа жүжигчин Б.Барслхагва "Нөлөө ирсэн гэдэг дээр нэмж хэлэхэд бидэнд мессежүүд ирж байгаа" хэмээн ярьлаа. Энэ бүхэн хэрээс хэтэрвэл олон нийтэд зарлана хэмээн мэдэгдсэн тэд дээрх кинонууд зохиомол гэдгийг онцолсон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640164
0 эможи

keyboard_arrow_up