Цагдаагийн байр руу “Мотоциклтой этгээд том буугаар 2 удаа буудсан” гэх этгээдийг ШУУРХАЙ ИЛРҮҮЛЭН БАРИВЧИЛЖЭЭ

2022 оны 9 сарын 07

Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 06:20 цагийн үед Архангай аймгийн Тариат сум Хорго багийн нутаг дэвсгэрт байрлах тус сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн байрлуу “Мотоциклотой этгээд том буугаар 2 удаа буудсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тодруулбал, Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух хаягтай, 38 настай, эрэгтэй “Ш” гэгч нь согтуурсан үедээ цагдаагийн тасгийн байр луу “мазалат" маркийн галт зэвсгээр 2 удаа буудаж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тухайн этгээд буудлага үйлдсэн галт зэвсгээ сумын төвийн ойролцоо нуусан байсныг тогтоон хураан авч, иргэн “Ш”-ийг сумын төвд айлын эзгүй хашаанд нуугдаж байсныг баривчилжээ. Хэргийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй бөгөөд дээрх этгээд нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил үйлдсэн учир цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг түр саатуулаад байсан юм.

Монгол Улсын Эрүүгийн хуулиас 23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх

1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг: 2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж; 2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
20
wow an post
3
yay an post
3
sad an post
3
ouch an post
9
confuse an post
8
angry an post
17
640159
78 эможи

Irgen
2022-09-10 20:59
Ene medeelliig tavisan saitad ehleed medeellee vnen zov battai bolgochood medeellee oruul yg yu bolood yasniig medeegvi baij buruu zorvv sanaagaaraa hutsaad bhiin
Mdaa
2022-09-10 00:23
Цагдаа нар eр нь өөрсдөө төрийн хувцас өмсөж халдашгүй эрхтэй болчоод хүн амьтан байнгын дээрэлхээстэй Өөрсдийг нь хууль журмыг нь сахиулах хэрэгтэй төрөөс татварын мөнгөөр цалинждаг хууль сахиулах байгууллага байжийж хөшигний араар хүн зодно дээрэлхэнэ
Zochin
2022-09-09 10:23
Manai huuli shal mangar huuli har 1000-n eshultei zugeer l sanaatai hun alsan bol 25 Jil sanamsar bolgoomjguigeer alsan bol buyu uuriiguu aav eej ur huuhdee bolzoshgui ayul hutga buu tumur mod chuluu barisan alna geed dairch bgaa hunees uritaad alsan bol ylgui geel zaachihldaa uls niigmeeree l ter hun tiim hereg hiij genee tuduur torguulna ugui bol tudun jiliin yl avna geel bugd medej baidag ter eshuuluud baihgui yliig ni shuud shuud zaatsan huulitai bolmoor baigaan tegeegui tsagt engiin tanil tal Ed hurungu mungugui ni yl edlees erh medel alban tushaal mungutei ni zugeer uldeed bj bolohguishdee erh medel mungutei hun haanhiin ymar shorond ymar yl hiigeed yvj baina mod chuluu barilga baishin gazar shoroo geed yland yvj bna uu shorond orj bna uu bayrtsogt bayr saihanbileg elbegdorj halzan ganbold dorligdorj Ted haana bna haana yl edlej bna zugeer l nomiin sanch emiin sanch uudnii sahiul Mal gahain deer nertei uuliin muhart zaluu ohid nuhaad Vicki tataal mansuuraal bj baigaashdee hudlaa yu shuuhiiheen !!!!!!!
Irgen
2022-09-08 17:50
Tsagdaa nar ylanguiya huduu oron nutagt huntei baliar deerengui haritsdag bas ylgwartai haritsdag shv hvnii ehner huuhedtei hurtel ywalddag oorsdoo boldoggui garuud zunduu baidag ym shde yag ehleed Albany haagchidaa yos zuitei bolgo shaltgaan ni ymarch bj bolno. Ingelee gd aogtuu hvn umuuruud bna gsn vg bish shv
Н.Эрхболд
2022-09-08 07:39
Төрийн цагдаа руу буудаж байхаар мөнгө олоод бүсгүйчүүдтэй болзоод явбал амьдралд чинь л хэрэгтэй юмсан одоо цагдаа нар таныг галт зэвсэг хэрэглэсэн согтуу тээврийн хэрэгсэл унаж явсан дайрсан халдсан санаатай үйлдлүүд гээд ёстой аймшигтай их мөнгөөр торгоно эсвэл шоронд хийнэ ийм л хоёр зам үлджээ дээ архийг бүр мөсөн хорих юмсаан
Тулга энэ арга хэмжээ авахдаа дэс дараалал гэгчийг ёрөөсөө оруулахгүй имаа эсвэл гээл дурааоаа үзэмжээрээ шийд гэснээс ялгаагүй им бишүү эхлээдсануу
2022-09-08 02:25
Ч ёрөөсөө байхгүй дур гүй дур хоёр нь хүрвэл алийн чхамаагүй хэрэглэж болохуу жишээ эсвэл гээл утгагүйзүйл оруулах ийн
Зочин
2022-09-07 15:12
Зөв
keyboard_arrow_up