Монголын анхны ХАМГИЙН ӨНДӨР БООЦООТОЙ тулаан есдүгээр сарын 9-нд болно

2022 оны 9 сарын 07

Arslan.mn

Холимог тулаанч З.Шинэчагтага, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар тус бүрээсээ 300 сая төгрөг гаргаж, нийт 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын халз тулааныг 70 килограммын жинд хийхээр зарлаад буй.

Энэ сарын 9-нд Бөхийн өргөөнд болох уг тулаанд дээрх хоёр тамирчнаас гадна тулаанч н.Баярсайхан болон н.Сүхбат, Сайханбилэг болон н.Отгонбаяр, н.Хишигбаяр нар өрсөлдөх юм.

Тулааны өмнөх халз уулзалтын үеэр тэд ийнхүү хэлжээ. 

Э.Цэндбаатар “Тулаан болох өдрийг хүлээж, догдолж, хор шар хөдөлж байгаа ч тэр сэтгэл хөдлөлөө одоо маш сайн дарж байна. Би тулаан болох өдөр З.Шинэчагтагыг урж тастмаар байна. Зодно гэсэн бол зодмоор байна” 

З.Шинэчагтага “Рингэн дээр үзэхээр сэтгэл зүй зэрэг бүх зүйлээ бэлдчихээд өнөөдөр яг урдаас нь харахаар сонин мэдрэмж төрж байна. Есдүгээр сарын 9-нд энэ хүний өөрийнх нь хичээллэдэг төрлөөр халз тулалдахдаа би түүнийг басахгүй бас айхгүй" гэв. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640155
2 эможи

keyboard_arrow_up