Б.Жаргалсайхан: БУУЖ ӨГСӨӨН СУМЪЯАБАЗАР АА...
Нийслэл хотод өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтыг цуцалж хэвийн зорчих болсон билээ. Тэгвэл цэцэрлэг сургууль эхэлсэнтэй холбоотой замын түгжрэл эрс нэмэгдэж иргэд 5-6 цагийг зам дээр өнгөрөөж нийслэл хот "тэг зогсолт" хийсэнтэй холбоотой Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудастаа "БУУЖ ӨГСӨӨН СУМЪЯАБАЗАР АА..." хэмээн бичжээ.
Улаанбаатар хот тэг зогсолт хийж (5-6 цаг түгжирч) иргэдэд томоос том анхааруулга өгөв. "Та нар тэгш сондгойг зөвшөөрөхгүй байх аваас ийм болно. Амсаад үз" гэсэн байдалтай байлаа. Залуус зам дагаж алхаад хөгшчүүл хараалаа маань мэгзэм шиг урсгалаа даа.
Цагдаа нар ч гэсэн нэг аажуу тайвуу байхаас гадна жолооч нар хувь тавилантай эвлэрч унтаж байгаа харагдана. Хэрвээ тэдний тавьсан санал, хүсэлтийг 100 хувь зөвшөөрөхгүй байх аваас өдөр бүр ийм байдалд орох нь. Түгжрэл хариуцсан сайдтай болоод шал дордов гэдгийг нэвт мэдрүүллээ. Бөхөөр бол "Бууж өгъе гэж дэвжээ балбаад байхад Д.Сумьяабазар өчөөд дарчих юм. Одоо болъё. Маргааш бас хонь хурга шиг нийлүүлж алийгаа алдуулах уу.









