ШУУРХАЙ: ДЦС-3-ын захирал Л.Эрхбаатарыг бусдаас 100 САЯ төгрөгийг авилагаар авч байхад нь БАРИВЧИЛЖЭЭ

2022 оны 9 сарын 07

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас урд шөнө буюу есдүгээр сарын 06-ны шөнө ДЦС-3 -ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарыг бусдаас их хэмжээний мөнгө авч байсныг газар дээр нь илрүүлэн баривчилжээ. 

Тодруулбал, ДЦС-3 -ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар нь Хасу Эрчим ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнээс тендер сонгон шалгаруулалтад тэнцүүлж өгсний авлигалд 100 орчим сая төгрөгийг авлигаар авч байсан нь илэрсэн байна. 

ДЦС-3 ТӨХК нь энэ оны долдугаар сард "Утаа сорогч худалдан авах", "Дулаалгын материал худалдан авах" зэрэг хэд хэдэн тэрбумын төсөвт өртөгтэй 2 тендер зарлаж, Хасу-Эрчим ХХк-г шалгаруулан гэрээ хийсэн байна. 

Л.Эрхбаатарыг прокурорын зөвшөөрлийн дагуу 461-р хорих ангид цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Л.Эрхбаатарын гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, эд зүйл гарсан гэх ч мэдээлэл байгаа юм. 

Л.Эрхбаатар нь өмнө нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалд томилогдоод нэг жил болж байгаа юм. Уг хэргийн талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
6
angry an post
3
640151
14 эможи

Зочин
2022-09-11 09:30
Тендер гэж авилгалдахаа болимоор юм. Өгч байгаа нь ч, авч байгаа нь ч
Зочин
2022-09-08 18:32
Арчаагүй новш байжээ
Зочин
2022-09-08 16:35
Эзэнгүй төрийн эмгэнэл. Нам дагасан новшнууд мөнгө идэх гэж л ордог бус уу
zochin
2022-09-08 08:30
zailuulaad khariutslaga tootsoo
Зочин
2022-09-08 00:14
Монголд тийм сайхан шуналгүй шудрага дарга нар төрөхгүй ээ, ардчилал нэрээр гарч ирсэн хүмүүс яаж баяжиж ах дүүсээрээ цулаыёихаад ,,,
Zochin
2022-09-07 23:03
Ийм юмнуудыг хатуу арга хэмжээ авч хариуцлага тооцох хэрэгтэй шуу дээ бусад газар ер нь ийм юмнууд их бгаа шуу дээ баригдсан нь энэ байхаа
зочин
2022-09-07 22:47
Цэнгэлийн компани мөн үү
Баагий
2022-09-07 20:58
Элбэгдоржийг аймаар сүртэй барьдаггүй юм бх даа
Шүр
2022-09-07 18:22
Худал мэдээлэл гэдэг нь тогтоогдоод залруулга гарсан байна лээ шүү. Энэ хүнийг халж оронд нь шинэ сайдын суганы үсийг томилох компаньт ажиллагаа гэсэн шүү
Зочин
2022-09-07 16:21
зүгээр цалингаа аваад л ажиллаж болдоггүй л юм байх даа.хангалттай л цалин хангамж авадаг л байх даа.
Zochin
2022-09-07 16:17
10.0 саяаар торгоод гарганм биз дээ
ИРГЭН
2022-09-07 16:06
ГАДУУР ГАРААД Л ХЭЛМЭГДСЭН ХҮНИЙ ДҮРД ЖААХАН ТОГЛОНО ДОО ХӨӨРХИЙ ККК, БҮГД ХЭЛМЭГДСЭН НЭГЧ ДАРГА МОНГОЛД АВИЛГА АВЧ БАЙГААГҮЙ КК
Зочин
2022-09-07 14:59
Хөрөнгийг нь хураа . Угаасаа л новшийн амьтан ш дээ . Их ч идэж их ч баяжсан даа
Зочин
2022-09-07 13:25
олон хавар нэгэндээ
Батаа
2022-09-07 12:32
Наад авилга аваад байгаа хүмүүсээ цэвэрлэе гэж бодож байвал 10 аас 15 жилийн ял өгч хөрөнгийг нь шууд хураа өөрөөр ямарч арга байхгүй
Solongo
2022-09-07 11:51
Bodit medeelel tavimaar yum
Сүхээ
2022-09-07 11:51
Зөв мэдээлэл тавих хэрэгтэй
Kkk
2022-09-07 10:49
Infej gd bsiimaa hunii muu uzeed bsn muu hog
Чимэг
2022-09-07 10:43
Худлаа
Зочин
2022-09-07 10:40
Эд нар ч хэрэг алгаа.Яанаа бүгдийг нь цэгцлэх аавын хүү монголл хэзээ төрөх юм бол.
keyboard_arrow_up