НМХГ: “Удирдах албан хаагчийн ёс зүйн манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2022 оны 9 сарын 07

Arslan.mn

Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

Дэд төслийн хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нийт 30 удирдах албан хаагчдад зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, төрийн албаны үнэт зүйлсэд суурилсан ёс зүйн чиг баримжааг бүтээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ёс зүйтэй байгууллагын соёлыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар оролцогчид санал солилцож цаашид Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг бэхжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640145
0 эможи

keyboard_arrow_up