САЙН МЭДЭЭ: Гэрээсээ гараад сураггүй болсон эмэгтэйг дөрөв хоногийн дараа ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

2022 оны 9 сарын 06

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн 1 дүгээр гудамжны задгай хэмээх хаягт оршин суугч 28 настай эмэгтэй М нь есдүгээр сарын 1-ний 22:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар есдүгээр сарын 4-ний 14:10 цагт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг 5-ны 06:00 цагаас эхлүүлжээ.

Эрлийг тус сумын Баянгол, Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 10 км-ын тойрогт зохион байгуулж, 11:40  цагт гэрээс нь хойд зүгт 3 км-ын зайд эзэнгүй айлын хашаанд байсныг эсэн мэнд олж ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640124
1 эможи

keyboard_arrow_up