СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Булган аймагт аянга буусны улмаас айлын байшин ШАТЖЭЭ

2022 оны 9 сарын 06

Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө баг, Рашаант хэсгийн 5-521 тоотод энэ сарын 3-ны өдрийн 20:30 цагийн орчим 15-20 минут үргэлжилсэн усархаг дуу цахилгаантай аадар бороо орж, аянга буусны улмаас байшин шатсан тухай мэдээллийг есдүгээр сарын 5-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд очиход иргэн О-ын 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
640113
1 эможи

keyboard_arrow_up