ФОТО: “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй“ Азийн архитекторуудын ҮЗЭСГЭЛЭН нээгдлээ

2022 оны 9 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Азийн Архитекторуудын чуулга уулзалт -21" олон улсын арга хэмжээ 2022 оны 09-р сарын 04-09-н өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Энэхүү олон улсын нэр хүндтэй арга хэмжээний хүрээнд 2022 оны 09-р сарын 6,7-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд  “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” Азийн архитекторуудын үзэсгэлэн нээгдэж байна.

Уг үзэсгэлэнг Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын Архитекторуудын Эвлэл хамтран зохион байгуулж байна. 

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн дэд захирал О.Одбаяр " Азийн Архитекторуудын чуулга уулзалт жилд 2 удаа холбогдох орнуудад зохион байгуулагддаг. Энэ удаа Ерөнхий сайдын ивээл доор Монгол улсад зохион байгуулагдаж байна.  Өнөөдрийн үзэсгэлэнд нийт 22 орны архитектуруудын шилдэг бүтээлүүд ирсэн байгаа. Мөн Монголын  хот төлөвлөгч, архитектуруудын шинэ санаа бүтээл, БХБЯ, Барилгын хөгжлийн төв болон оюутны бүтээлүүдээр оролцож байна. Түүнчлэн  Монгол Улсын хөгжлийн томоохон төслүүд, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил тогтвортой хот байгуулалтын ирээдүйн  төлөвлөлт, төсөл хөтөлбөр, Дэлхийн торгоны замын уулзвар эртний нийслэл Хархорум хот зэрэг уран бүтээлүүд тавигдаж байна. Үзэсгэлэнд ирснээр оролцогч улс орнуудын мэргэжлийн хот төлөвлөгч, архитектор уран бүтээл, бүтээлч ур чадвар, орчин үеийн архитектурын хөгжлийн чиг хандлагатай танилцах боломжтой." гэв.

Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж  "Азийн 22 орны архитекторын байгууллагуудын удирдлага, төлөөлөл 150 гаруй архитектор чуулга уулзалтад оролцож байна. Энэ үеэр Азийн архитекторуудын дунд зарласан Архитектурын шилдэг бүтээлийн 2022 оны уралдааны шилдэг бүтээл, Монголын барилга хот байгуулалтын салбарын ололт, архитекторуудын бүтээл, томоохон төсөл хөтөлбөрийг танилцуулсан олон улсын үзэсгэлэнг болж байна. Мөн үзэсгэлэнгээр  Улаанбаатар хот өөрсдийн  "Сонсголонт хот"  10 мянга га шинэ хотын төлөвлөлтийг танилцуулж байна. Яармагийн гүүр, Гурвалжингийн гүүр, 1-р хорооллоос  баруун тийшээ  10 мянга га шинэ хотын бүтээн байгуулалтыг төлөвлөж байна. Ингэснээр түгжрэл, агаарын болон хөрсний бохирдол шийдэх  боломж бүрдэнэ. " гэв.

Arslan.mn

Япон, Хятад, БНСУ, Энэтхэг, Монгол зэрэг орны олон улсад нэр хүндтэй архитектор, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хот төлөвлөлтийн өнөөгийн шилдэг туршлага, хэтийн төлөв, чиг хандлага болон тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд улс орон, бүс нутаг, олон улсын хэмжээнд архитекторын гүйцэтгэх үүрэг, оролцоо зэрэг асуудлаар санал солилцож байна. Биетээр болон цахимаар зохион байгуулж буй уулзалт энэ сарын 9 хүртэл мэргэжлийн 5 хорооны хурлаар үргэлжилнэ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640112
0 эможи

keyboard_arrow_up