Г.Сарангэрэлд хар тамхины хэргээр ял оноолоо
Х.Тэмүүжин сайдын "нялх амраг" гэгдээд буй Г.Сарангэрэлийн шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд болсон юм.
Түүнийг бусад дөрвөн хүний хамт хар тамхи хэрэглэсэн, зөөвөрлөсөн, худалдан борлуулсан хэрэгт буруутгаж шүүсэн энэхүү шүүх хурал хаалттай болов.
Орой болтол хуралдсан уг шүүх хуралдаанаас Г.Сарангэрэлд 1,6 жилийн хорих ял оноожээ. Мөн түүнтэй хамт хэрэгт холбогдсон н.Гэрэлд 1,8 жил, н.Энэрэлд 1,2 жил, н.Отгончимэгт 1,1 жилийн ял оноосон байна. Эндээс н.Отгончимэг насанд хүрээгүй учир түүний ялыг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Түүнчлэн тэдэнд хар тамхи худалдан борлуулсан хэргээр н.Халиунд долоон жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн 192.1, 192.2, 115.1 гэсэн зүйл ангиар буруутгаж, ийнхүү ялласан байна.