БОАЖЯ-ны нэр бүхий албан хаагчдыг авлигын хэргээр АТГ-аас шалгаж эхэлжээ

2022 оны 9 сарын 06

Arslan.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн нэр бүхий албан хаагчид, мэргэжилтнүүдтэй холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл ирсэн байна. Иймд уг асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байгаа аж.

Мөн тухайн асуудалтай холбогдуулан 2022 он гарснаас хойш Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтэст хийгдсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг нэг бүрчлэн эргэн шалгаж, холбогдох этгээдүүдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийж эхлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журамд заасны дагуу боловсруулж, хянагдаагүй, мөн нийтийн албан тушаалтанд шан харамж, хээл хахууль өгч үнэлгээ батлуулсан нь тогтоогдвол холбогдох этгээдийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах, мөн хууль бусаар хийгдсэн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан зэргийг хүчингүй болгохыг мэдэгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
640098
3 эможи

Нарангэрэл
2022-09-06 10:48
Маш зөв Барилга технолгийн коллежийн багш, ажилтанууд хүний регисрийн дугаар ашиглаж оюутны тэтгэмжийн мөнгийг данс руу нь шилжүүлээд буцаагаад 1-2 минутын дотор нэхэж авдаг Энэ асуудлыг шалгаад тухайн оюутанд олгоод өгчих вөл оюумандаа хэрэгтэй юм даа
keyboard_arrow_up