“Гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, анхаарах асуудал” сэдвээр сургалт явууллаа
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас их, дээд сургуулийн оюутан, залуучуудад “Их хотын соёл ба хариуцлагатай иргэн” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), цагдаагийн хурандаа П.Очбадрах “Гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, анхаарах асуудал” сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн 460 гаруй сонсогч, оюутанд сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь оюутан, залуучуудад өөрийгөө болон бусдыг аливаа осол, гэмтэл, болзошгүй эрсдлээс хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой аж. Тус сургалт нь наймдугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд үргэлжлэх юм байна.









