ФОТО: Хөшигийн хөндийн хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийг олон улсын архитекторуудад танилцуулж байна
Азийн архитекторуудын FORUM-21 олон улсын чуулга уулзалтыг “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвээр өнөөдөр эхэлж байна.
Уг чуулга уулзалтанд Монгол улс Хөшгийн хөндийд баригдсан Олон улсын нисэх буудлыг дагасан хот байгуулах төлөвлөгөөгөө танилцуулж бүс нутгийн орнуудын сайн туршлагыг судлан суралцахын зэрэгцээ нэн хурдацтай явагдаж буй хотжилт болон цаг тутам өөрчлөндөн буй нийтлэг сорилтуудыг даван туулах арга замуудын талаар санал бодлоо хуваалцах юм.
Азийн архитекторуудын бүсийн зөвлөл буюу ARCASIA нь тус бүс нутгийн 22 улсын архитекторуудын байгууллагыг эгнээгдээ нэгтгэсэн, гишүүн институт бүрийн бүс нутгийн хөтөлбөр, хамтын ажиллагааны өргөтгөл болон ажилладаг мэргэжлийн байгууллага юм.
Монгол улс Архитекторуудын эвсэл 1991 онд энэ байгууллагын гишүүнээр, 1963 онд ОУ-ын архитекторуудын эвлэлийн гишүүнээр элссэн, 65 жилийн түүхтэй Монголын Архитекторуудын Эвлэл олон улсын арга хэмжээг эх орондоо үр ашигтай зохион байгуулсан туршлагатай бөгөөд энэ удаагийн FORUM-21 чуулга уулзалтыг зохион байгуулах эрхийг авах шалгаруулалтанд 2020 онд өрсөлдөж 2021 оны 9 дүгээр сард шалгарч албан ёсны зохион байгуулах эрхийг авсан байна.
Орчин үеийн хот байгуулалтын дэвшилтэд арга, шинлжлэх ухаан, цахим технологийн олот амжилтуудыг ашиглалсан хот төлөвлөлт, хот байгуулалтын хөгжлийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодоройлсон улс орнуудын хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр сайн туршлагын талаар санал бодлоо хуваалцаж, оновчтой шийдэл, санаа, зөвлөмжүүдийг гаргасан үр дүнтэй арга хэмжээ болно.