ШӨХТГ: Жингийн зөрүүтэй, хугацаа дууссан бүтээгдэхүүн борлуулж байсан E Mart, Sky Hypermarket, CU, Good Price-ыг шалгаж байна

2022 оны 9 сарын 05

Arslan.mn

ШӨХТГ-аас бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх аяны талаар мэдээлэл хийж байна.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Сүлжээ дэлгүүрүүд болон зах худалдааны төвүүдийн барааны кассын үнэ болон болон лангууны үнийн зөрүүтэй асуудлаар шалгалт хийж, зөрчигдөж буй дүрэм стандартыг тодруулсан.

Лангууны үнэ, кассын үнэтэй зөрөх зөрчил маш их гарсан. Зөрчил гаргасан таван дэлгүүр, ААН буюу E Mart, Sky Hypermarket, CU, Good Price, Wellmar гэх дэлгүүр тус бүр таван сая төгрөгийн торгууль оногдууллаа.

Мөн жин хэмжүүр нь зөрүүтэй, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчилтэй, дэлгүүр худалдааны төвүүдийг мэргэжлийн хяналтын газарт шилжүүлж, цааш шалгалтыг үргэлжлүүлж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640057
2 эможи

keyboard_arrow_up