ЭРҮҮЛ-АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД ТОДОРЛОО

2022 оны 4 сарын 22

Arslan.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮЭХ, МАОЭНХолбоо хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж буй  “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2021” болзолт уралдааны тэргүүн байрын эзэд тодорлоо.

Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Дэд сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Зулпхар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат нар гардуулан өгөв.

Энэ жилийн болзолт уралдааныг шинэчилсэн журмын дагуу барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, төрийн болон үйлчилгээний гэсэн салбараар нь ангилж, дараахь 14  байгууллагыг “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-аар тодруулсан.  

-Эрчим хүчний салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компани /100-с дээш ажилтантай/

Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ Зүүн хараа салбар /100-с доош ажилтантай/

-Төрийн болон үйлчилгээний салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд

Нийслэлийн Баянгол дүүргийн 38-р дугаар сургууль /100-с дээш ажилтантай/

Гэмтэл согог судлалын үндэсний төв /100-с дээш ажилтантай/

Орхон аймгийн 4-р дүгээр цэцэрлэг /100-с доош ажилтантай/

Радио телевизийн Үндэсний сүлжээ /100-с доош ажилтантай/

-Барилгын салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд

Улаанбаатар БҮК хувьцаат компани /100-с дээш ажилтантай/

Таванбогд проперти ХХК /100-с доош ажилтантай/

-Уул, уурхай олборлолтын салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд

Ачит ихт ХХК /100-с дээш ажилтантай/

Хүрэн толгой коал майнинг ХХК /100-с дээш ажилтантай/

-Зам тээврийн салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар татах хэсэг /100-с дээш ажилтантай/

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Толгойт өртөө /100-с дээш ажилтантай/

-Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд

Милко ХХК /100-с дээш ажилтантай/

Сүү ХХК /100-с дээш ажилтантай/

Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа санаачлагыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь болзолт уралдааны гол зорилго юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640040
0 эможи

ХАБЭМТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up