ШӨХТГ: МИАТ компанийн нислэгийн тийзний үнэ өссөн гэх нь ташаа мэдээлэл

2022 оны 9 сарын 03

Улаанбаатар Бээжингийн нислэг 2-10 сая болж өссөн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд цацагдсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор ШӨХТГ холбогдох байгууллагад шалгалт явуулжээ.  

Улмаар МИАТ компани сүүлийн хоёр жил Бээжин рүү нислэг үйлдээгүй бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй гэдэг нь тогтоогдсон байна. Энэ талаар ШӨХТГ-аас "Улаанбаатар Бээжингийн нислэг 2 саяас 10 сая болж өслөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд гарсны дагуу шалгалаа. МИАТ компаниас тодруулга авахад МИАТ компани сүүлийн 2 жилд Бээжинрүү нислэг үйлдээгүй байгаа бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй байгаа гэх мэдээлэл өглөө. Цахим орчинд явж байгаа мэдээллийн дагуу Эйр маркет билетийн сайтруу орж шалгахад 8587200₮-ийн билет нь Улаанбаатар - Токио - Бээжин гэж дамжин нисэх нислэгийн үнэ бөгөөд МИАТ компанийн нислэгээр УБ-Токио ороход 1476900₮, Хайнан Айрленс компанийн нислэгээр Токио - Бээжин нисэхэд 7110300₮-ийн үнэтэй байгаа юм байна. Мөн зарим иргэдийн хардаж байгаа шиг худалдаж авсан билетийг дамжуулан, дамлан борлуулах техникийн боломж байхгүй юм байна. МИАТ компанийн өгсөн мэдээллээр Монгол улсаас Хятад улсруу 9 сарын 8-ны өдрөөс эхлэн МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компаниуд 7 хоногт 6 удаагийн нислэг үйлдэх юм байна" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
640011
1 эможи

keyboard_arrow_up