Б.Жаргалсайхан: Тэгш, сондгой гэсэн арга ядсан шийдлээ хэрэгжүүлээд энэ хооронд ДАВХАР ГҮҮРЭЭ БАРЬЯ
2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27, 28-наас эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаад байсан юм.
Энэ зохицуулалт өнөөдөр дуусаж, маргаашаас жолооч нар хөдөлгөөнд хэвийн оролцохтой холбогдуулан Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ.
"ЦАГИЙГ АШИГЛААД ДАВХАР ГҮҮР БАРЬЧИХ УУ..."
"Манай улс төрчид барих гэсээр байтал метро, трамбай зэргүүд хоцрогдож хурданы галт тэрэг, цаашлаад нисдэг такси моданд орчихлоо л доо. "Эрх биш нийтийн тээвэр байх л байлгүй дээ", Тэгш, сондгой гэсэн арга ядсан шийдлээ хэрэгжүүлээд энэ хооронд давхар гүүрээ барья. Яг бариад авах юм бол метроноос ч зардал мөнгөтэй ажил.
Цемент арматур байхад л болно. Монгол улс удахгүй гангын үйлдвэрээ барьчихна. Монголчууд гүүрээ гол барьчихаад байгаа шүү. Таван шараас Офицерийн ордон, Зайсангаас Дамбадаржаа хүртэл явуулах хэрэгтэй. Хүнээ буулгаад автобусаа буулгадаггүй зам барья л даа. Тэр зам дээр бол таван шарын зогсоолд хүр буудаг зохицуулалт байж болно доо. Иргэн надад санал ийм байна. Түгжрэл өөрөө буурахгүй учраас тэгш сондгой явах 2-3 жилд хотоо тэлэх, давхар гүүр ажил хийе л даа. Яаж зүгээр хараад суух вэ. Дагуул хот гэдэг чинь ажлын байр дагаж үүсдэг үүсдэг учраас Эмээлт, Хөшигтийн хөндий рүү үйлдвэржилтын бүр болгомоор. Засгийн газар боомтуудаа сэргээж нэлээд хэдэн ордуудаа гадны дотныхондрр нийлээд ашиглахаар болчихлоо. Тэнд бүс нутаг ажлын байр нэмэгдэх учраас урт хугацааны төлөвлөлт хийх хэрэгтэй. Нэг умайсан юм төлөвл өчихөөд газрын наймаа цэцэглүүлээд сууж болохгүй шүү. За үг олдож, үхэр холдлоо. Давхар гүүрээ барья. Гурван жилд барьчих юм билээ" гэжээ.









