Маргаашаас тэгш сондгой дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

2022 оны 9 сарын 03

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27, 28-наас эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлав. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм.

Энэ зохицуулалт өнөөдөр дуусаж, маргаашаас жолооч нар хөдөлгөөнд хэвийн оролцоно.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн: “Манай хотод зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо, замын даац улам хүнд болж байна. Ашиглалтаас хасагдаж байгаа, импортолсон тээврийн хэсэгслийн харьцааг харахад ашиглалтаас хасагдсан нь бага.

Зам дээрх тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас давж байна. Иймд машинууд 8.7 км/цагийн хурдтай болж ачаалал ихэссэн” гэсэн юм.

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө орон нутгаас олон иргэд нийслэлд түр ирдэг нь замын хөдөлгөөнийг ихэсгэдэг юм.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
1
640008
8 эможи

Зочин
2022-09-04 12:56
Сумъяабазар мэрийн санаа зөв шүү үргэлжлүүлсэн дээр
Зочин
2022-09-04 09:53
Хүчгүй сул дорой төртэй Монгол
Зочин
2022-09-04 01:02
Ядаж 9сар дуустал үргэлжлүүлэх байсан
Иргэн
2022-09-03 21:51
Даварцан хотын даргын хэлж байгаа зүйл нь үнэхээр таалагдсангүй ингэж хувь хүмүүсийн эрхэнд халдаж болохгүй шүү дээ арай л даварцан ард иргэд гаргаж болсын юм чинь буулгаж чадхал байх шүү амаа мэдэж ярих хэрэгтэй
A
2022-09-03 13:59
20-s deesh jil bolson, tehnikiin shaardlaga hangaghui, udaa ikh hayadag, torguuli aldangaa toldoggui mashinuudaa hasaachee..... Morooroo nom jurmaaraa baigaa humuusee bitgii hohiroogood bai. Teevriin heregliin bischlel uusgej tolboroo nemdiimuu yadiin
keyboard_arrow_up