ЦЕГ: “Алга болсон хүүхдийг хайж байна“ гэх мэдээлэл 2 жилийн өмнөх бөгөөд ар гэрт нь хүлээлгэж өгсөн
2022 оны 9 сарын 02
Цахим сүлжээгээр 11 настай хүүг хайж байна гэх мэдээлэл тархсан.
Тэгвэл уг асуудалд ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвөөс залруулга мэдээлэл гаргасан байна.
Тэрээр "Уг мэдээлэл нь 2 жилийн өмнө буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүүхдийн ар гэрийнхэн цахимд байршуулсан зар бөгөөд тухайн үед цагдаагийн байгууллагаас хүүхдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Иймд аливаа мэдээллийн үнэн, зөвийг нягталж, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, түгээхийг зөвлөж байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







640001
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс