Караокегоос цахилгаан бараа хулгайлан зугтсан этгээдийг шуурхай илрүүлжээ
2022 оны 9 сарын 02
Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Караокед хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгахад 22 настай эрэгтэй караокегоос цахилгаан бараа хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагаас орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хяналтын камер байршуулж, хөршийн хяналтын холбоогоо сайжруулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









639992
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс