Барилгын салбарын шилдэг ААН-ээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ШАЛГАРЛАА
2022 оны 9 сарын 02
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой, Барилгачдын өдрийг өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр 2022 оны Барилгын салбарын шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулж, шилдгүүд Барилгачдын талбайд тугаа мандууллаа.
Барилгын салбарын инженерийн шугам сүлжээний чиглэлийн шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэгээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар шалгарлаа.
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

11

1







639990
12 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс