Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийг “хэдэн жил ч хамаагүй“ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2022 оны 9 сарын 02

Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан. Хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурсан дүн гарч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна гэдгийг холбогдох албаныхан өчигдөр мэдээлсэн юм. Тэгвэл тус шийдвэрийг цаашид ч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлжээ. 

Тэрээр “Улаанбаатар хотын даац гурав дахин нэмэгдсэн. Үүний зохицуулахын тулд бид захиргааны шийдвэртэй арга хэмжээ авна. Тиймээс Засаг даргын захирамжаар долоо хоногийн хугацаатайгаар авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор явууллаа. Үүнийг цаашдаа есдүгээр сарын 7-ны НИТХ-аар оруулна. Түгжрэлийн асуудал цэгцэртэл энэхүү шийдвэрийг жилийн дөрвөн улирал, 365 хоног, хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. 

Түүнчлэн автомашины хураамж, бүртгэл, дугаар олголт зэргийг бүртгэлжүүлж, нийслэлийн иргэнд байгаа автомашины тоог гаргаж ирэх хэрэгтэй. Хөдөө орон нутгийн иргэд хамаатан садныхаа нэр дээр 2-3 автомашин авчихсан байдаг. Тиймээс Авто тээврийн хэрэгсэлийн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Улмаар хот өөрөө дугаар олголт, бүртгэл, оношлогоогоо хийнэ.  Нөгөө талдаа, Улаанбаатар хотын газар зохион байгуулах тухай хуульд өөрчлөлт орно. Улаанбаатар хотод газрын татварыг тогтоох, бүсчлэлээ тогтоох, газрын биржтэй байх зэрэг зохицуулалтуудыг оруулж байгаа. Татвар бүртгэл хоёр салшгүй ойлголт. Тиймээс хот бүртгэлээ ч хийнэ, татвараа ч авна гэсэн үг. Мөн Улаанбаатар хотын иргэдийн механик өсөлтийг зогсоох хэрэгтэй. Үүний нийслэлд тулд шилжин ирж байгаа иргэд татвар төлдөг байх хууль оруулна” гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
639989
5 эможи

Зочин
2022-09-03 20:30
Чи муу хошного хэдэн жил хотын дарга хийх билээ? Чамайг одоо намын нөхөд чинь зайлуулна ш дээ малаа.
Зочин
2022-09-03 06:36
Замбараагүй хүмүүсийг ингэхээс өөр яахав дээ.
Зочин
2022-09-02 21:07
Огцорвол таарна!!!
Зочин
2022-09-02 17:04
Муйхар шаардлага тавихаас өөр юу ч хийж чадахгүй дээ.зайл
Ганаа
2022-09-02 14:28
Тэгвэл ямар ч байсан хоердахь машинаа авсан дээр болох нь дээ
Зочин
2022-09-02 14:13
Зөвхөн богино хугацаанд хэрэгжүүлж үзсэн энэ арга хэмжээг бөглөөний асуудлыг шийдэх зөв арга үзэх нь дэндүү нэг талыг барьсан явуургүй зүйл гэж бодож байна.Нийгэмд учирах сөрөг талуудыг нь сайн тунгаачихсан хэрэг үү.Миний мэдэх сөрөг тал байж л байна.Жишээ нь : Ямар нэг авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагад жолоочоор ажилладаг,ар гэрээ тэжээдэг хүнд маш хүндээр нөлөөлөх нь 7 хоногт л мэдрэгдлээ.Үндсэн цалин бага,үүн дээр илүү цаг ажилласан хөлс нэмэгдээд сая гаран төгрөг болно.Үүнээс нь татвар,шимтгэл юмнуудаа төлөөд найм,есөн зуун мянган төгрөг авдаг байлаа.Гэтэл саяын дугаарын тэгш сондгойгоор явуулсан үед юун илүү цаг,сард ажиллах үндсэн цагтаа цаг нь хүрэхээ болилоо.Ингээд үндсэн цалингаа ч бүтэн авч чадахгүй болж байх жишээний.Үүний үр дүн нь ийм ажил хийдэг тодорхой тооны хүмүүс тэдгээрийн цаана байгаа үр хүүхэд,гэр бүлийн хүмүүсийн амьжиргааны түвшин улам л доошоо,нийгмийн эмзэг бүлэг тийш явна гэдгийг дээр алба хашигч дарга яаж мэдэх вэ дээ.Бодвол ингээд л шийдэх байх л даа.Нэг ч гэсэн хүн, айл гэрийн амьдрал дээшилж байж улс орны амьдрал хөгжил дээшилсээр санагдах юм.
Зочин
2022-09-02 13:57
Тэр ч юу юм бэ? Харин.хөдөөнийхөнийг 22, баянзүрхийн товчоо, яармагийн товчоонуудын тэр хавьд парклуулах хэрэгтжй.Мөн хөдөөний машиныг бүү оруул, хөдөөнийхнийг нийслэлд байх хугацааг 7 хоногоос хэтрүүлэх хэрэггүй гэх мэт арга хэмжээ авах хэрэгтэй.Мөн хотыг тойрсон агаарын кольцоо замтай болох гээд ажил хийх л чухал байхдаа.Мөн байрнуудын доор грашийг сайн ажлуулах.Дур дураараа машинаа хөндлөн гулд тавихыг хатуу хоригло
Зочин
2022-09-02 13:15
Хэдэн жил ингэж ярьж бна даа гэр бүлийн эхнэр нөхөр 2 нэг нэг машинтай болвол хот дахиад бахь байдагтаа орох бх даа
Зочин
2022-09-02 13:11
Sanal asuulgaar shiideh bailgui. Olnoro shideh asuudal biz de
Зочин
2022-09-02 13:03
Tatvar tuluusniihuu asuudliig 2 dahin bagasggaarai jiliin hagasd l yawah ni bna shuu dee erhem uhaantan guai
keyboard_arrow_up