“МИАТ“-ын Бээжин чиглэлийн тийзийн үнэ 10,2 сая төгрөгт хүрсэнтэй холбоотой ШАЛГАЛТЫГ эхлүүлжээ

2022 оны 9 сарын 02

Arslan.mn

БНХАУ руу зорчих нислэгийн тийзийн үнэ нэмэгдсэн нь тус улсад суралцахаар явах гэж буй оюутнуудад хүндрэл үүсгэж байгаа талаар цахим орчинд гарсан. 

Тухайлбал, МИАТ компанийн  Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн тийз 2022.08.08-ны өдрийнх 2.2 сая төгрөг байсан бол 2022.09.06-ны нислэгийн үлдсэн суудлууд 10.2 сая төгрөгт хүрсэн гэж буй.

Тэвэл үнэ нэмэгдсэн асуудалтай холбоотой  ШӨХТГ-аас тодруулахад "Өчигдрөөс тийзийн үнэтэй холбоотой мэдээлэл цахим орчинд гарсан. Бид өнөөдрөөс шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. МИАТ ТӨХК-аас Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн тийзийн үнэ албан ёсных уу эсвэл хүмүүс дамлаж зарж байгаа эсэхийг тодруулна." гэсэн тайлбар өгсөн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639985
1 эможи

Иргэн
2022-09-02 21:00
Дандаа ингэж заваарч байх юм аа.Шуналын туламнууд
keyboard_arrow_up