ФОТО: Барилгын салбарын шилдэг 10 аж ахуйн нэгж ШАЛГАРЧ, Барилгачдын талбайд ТУГАА мандууллаа

2022 оны 9 сарын 02

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой, Барилгачдын өдрийг өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулж байна. Энэ хүрээнд Барилгачдын талбайд барилгын салбарын "Шилдэг аж ахуй нэгж" болон "Шилдэг Барилга"-ыг тодруулах хүндэтгэлийн арга хэмжээ болж байна.

2022 оны Барилгын салбарын шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулж, шилдгүүд Барилгачдын талбайд тугаа мандууллаа.

Арга хэмжээнд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБ-ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн  дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа нарын албаны хүмүүс оролцож, барилгын салбарынханд мэндчилгээ дэвшүүлэн,  шилдэг аж ахуйн нэгжүүдэд  шагнал гардууллаа.

Залуус 1, Солонго 1, 2 орон сууцны төсөл эхлэхэд бэлэн боллоо

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар "Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн алслагдсан дүүрэгт түшиглэн шинэ суурьшлын бүс байгуулах асуудлыг бодлогоор дэмжиж, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын салбар нэг их наяд 84 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 223.3 сая санхүүжих дүн бүхий 227 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Улсын хэмжээнд барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэл 2022 оны эхний хагас жилийн байдлаар хоёр их наяд төгрөг болж, 1.9 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын компани, 56.8 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын компани гүйцэтгэсэн. Энэ оны хагас жилийн байдлаар 80,700 гаруй айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авлаа. 

Ипотекийн зээлийн санхүүжилтэд 2021 онд нэг их наяд төгрөг олгож, 13 мянган өрхийг хамруулсан.

Залуус 1, Солонго 1, 2 зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг боловсруулан дуусаж, төсөл эхлэхэд бэлэн боллоо" гэдгийг хэлсэн юм. 

"Барилгын материалын үнийн өсөлтийг тооцоод 2023 оны төсөвт 300 тэрбум төгрөг суулгахаар холбогдох байгууллагад шилжүүлсэн"

Arslan.mn

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн  дарга С.Магнайсүрэн: Монголын нийт барилгачдад барилагчдын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Барилгын салбар бол Монгол Улсын эдийн засгийн гол жин дардаг салбар. Зөвхөн 2022 он гэхэд  улсын төсвөөс гадны зээл, тусламжаар нийтдээ 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт манай барилгын салбарт орсон. БХБЯ-аас салбарын аж ахуйн нэгжүүдийн ажлыг төсвийн болоод бусад эх үүсвэрээр дэмжиж байгаа. 

Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд 2 их наядын ипотекийн зээлийг барилгын орон сууцны салбарт гаргаж чадсан. Үүгээрээ бол манай салбарын аж ахуйн нэгжүүдэд томоохон дэмжлэг болж чадсан ийм онцлогтой жил болж байна. Өнгөрсөн 2021-2022 онд хөрш орнуудын нөхцөл байдал хил гааль, тээвэрлэлтээс болоод барилгын материалын хангамжийн чиглэлээр хүндрэлтэй байсан.  Өөрөөр хэлбэл, материалын хангамжаас болоод үнийн өсөлт бий болсон. Тиймээс УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу бид барилгын материалын үнийн өсөлтийг тооцсон. Жишээ нь 700 орчим төсөл дээр барилгын материалын үнийн өсөлтийг тооцоод 2023 оны төсөвт 300 тэрбум төгрөг суулгахаар холбогдох байгууллагад шилжүүлэн ажиллаж байгаа.

"Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадны зээл тусламжаар хэрэгжиж байгаа нийт 537 төсөлд хяналт тавьж ажиллаж байна"

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа: Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойн арга хэмжээ болж байна. Барилган салбарын үе үеийн  инженер, техникийн ажилчид, салбарын алдвар гавьяатууд, хөрөнгө оруулагчид,  барилгачид, үйлдвэрлэгчдэд  барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн баярын мэнд хүргэе. Барилгын салбарынхны хүссэн хүлээдэг Барилгачдын өдрийг жил болгоны есдүгээр сарын  эхний долоо хоногт болдог бөгөөд баярын арга хэмжээ өнөөдөр эхэлж байна.  

Цар тахлын улмаас барилгын салбар сүүлийн 2 жилийн хугацаанд маш хүндхэн байгаа энэ цаг үед  маш их хичээл зүтгэл гаргаж, чанарыг эрхэмлэн салбарын бүтээн байгуулалтаа хийж байгаа  нийт барилгачдад талархал илэрхийлье.

БХБЯ-наас  барилгын салбарын хүндхэн энэ цаг үед Засгийн газар, УИХ-д хандаж  барилгын материалын үнийн өөрчлөлтийг тооцож,  магадлал хийх ажлыг зохион байгуулан ирэх оны төсвийн тухай хуульд тусгахаар ажиллаж байна.

Барилгын хөгжлийн төв улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадны зээл тусламжаар хэрэгжиж байгаа нийт 537 төсөлд хяналт тавьж ажиллаж байна.

Arslan.mn

Мөн энэ үеэр барилгын салбарын шилдэг аж ахуй нэгж байгууллагууд болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Орон сууц нийтийн аж ахуйн газраас бүтээгдэхүүнээ танилцуулан үзэсгэлэн гаргалаа. 

Барилгын салбарын "Шилдэг аж ахуй нэгж"-ээр

  • Барилга угсралтын чиглэлээр Нутгийн буян групп-Сойт грейд ХХК,
  • Инженерийн шугам сүлжээний чиглэлээр ОСНААУГ,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр  Монкон констаркшн,
  • Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр Эвт чулуу ХХК, Стар виндов ХХК,
  • Барилга, байгууламжийн зураг төслийн чиглэлээр Эм эс эл ХХК, Өлзий иш ХХК,
  • Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээний чиглэлээр Монмач ХХК
  • Нийтийн аж ахуйн чиглэлээр Сэлэнгэ цэнгэг ус ОНӨААТҮГ тус тус шалгарлаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639974
3 эможи

keyboard_arrow_up