Усан парк барих зөвшөөрөлтэй газрыг орон сууцных болгож өөрчилсөн нь НОЦТОЙ БАРИМТ

2022 оны 9 сарын 02

Дунд голын хөвөөнд босох ёстой усан паркийн газар дээр орон сууцны барилга баригдаж байгаа гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. Иргэдийн төлөөлөл энэ асуудлаар өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд эсэргүүцлийн жагсаал өрнүүлэв. Тэд олон нийтийн амралт чөлөөт цагийг өнгөрөөх талбайд хувийн компани барилга барьж буйг эсэргүүцэж байв.

Тэгвэл энэ асуудлаар “Онч шийдэл” төрийн бус байгууллагын хуульчид нийтийн эрх ашгийн өмгөөлөл явуулахаар болж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ талаар тус байгууллагын гүйцэтгэх захирал, хуульч Ө.Эрдэнэ- Очиртой ярилцлаа.

-Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар мэдээлэл өгөхгүй юү. Танай хуульчдын хувьд нийтийн эрх ашгийн өмгөөллийн анхны хэрэг биш байх аа?

-Манайх бол стратегийн өмгөөлөл хийдэг төрийн бус байгууллага. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ дээр нэлээд ажилласан. УИХ-ын гишүүд эрх мэдлээрээ далайлгаж олон нийтийн боломжийг хулгайлсан асуудлыг хөндсөн. Мөн дараа нь цар тахлын үеэр унаач хүүхдийн эрхийг Засгийн газар хамгаалж чадаагүйг хөндөж, шүүхэд хандсан. Эдгээр өмгөөллүүд маань үр дүнгээ өгсөн.

Энэ удаа Дунд гол дээр усан парк барих ёстой газар дээр орон сууцны барилга босч байгаа үйл явдлыг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Нэхэмжлэлийн гол шаардлага бол байгаль орчныг хамгаалах, олон нийтийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, цэвэр усаар хангагдах эрх зөрчигдөж байгааг хөндсөн. Усан парк барих зориулалттай газар дээр барилга барьж байгаа нь хууль бус үйлдэл. Усны тухай хуулийн 22.2-т усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэж заасан. Тэгвэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа Байгаль орчны сайдын албан бичигт барилга барьж байгаа газар нь Дунд голын онцгой бүсэд орсон талаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, газрыг зориулалтын бусаар ашиглаад зогсохгүй Усны тухай хуулийг зөрчиж байна гэсэн үг.

-Газартай холбоотой талууд янз бүрийн байр суурь илэрхийлсээр байгаа. Хотын захиргааны байр суурь дээр юу хэлэх вэ?

-Хотын захиргаа буюу Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг дарга өөрөө энэ хэргийн хариуцагч. Тодруулж хэлбэл, усан паркийн зориулалттай газрыг 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр орон сууцных болгож газар эзэмших эрх олгосон үйлдлээрээ.

Хамгийн ноцтой нь усан паркийн зориулалт гэдэг нь алга болж худалдаа үйлчилгээний цогцолбор, орон сууц гэдэг өөр зориулалттай болсон.

Үүнийг нь үндэслээд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга буюу Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж албан даалгаврыг нь баталчихсан. Энэ үйлдлээрээ Нийслэлийн ерөнхий архитектор ч татагдана.

Үргэлжлэлийг DNN цахим хуудаснаас уншина уу?

Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639972
1 эможи

keyboard_arrow_up