Сураггүй болсон малчин залуу нас барсан байжээ
2022 оны 9 сарын 01
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улааншороот багийн “Хүрээтийн сухайт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 77 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ малчин Л энэ сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ.
Энэ тухай мэдээллийг 08.30-ны өдрийн 23:24 цагт тус аймгийн онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд очиж, 26 настай эрэгтэй Л гэх иргэнийг эрэн хайж, өчигдөр буюу энэ сарын 31-ний 06:00 цагт тус сумын Улааншороот багийн Хүрээтийн сухайт гэдэг газарт нас барсан байхад нь олжээ. Улмаар цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?



1



1

1

5

639941
8 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс