Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын зогсоолд автомашин шатжээ
2022 оны 8 сарын 31
Өчигдөр /2022.08.30/ Хөшигтийн хөндий, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал автомашины зогсоолд суудлын автомашин шатсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус өдрийн 07:30 цагийн орчимд автомашин шатсан бөгөөд тус нисэх онгоцны буудлын Аврах, гал унтраах хэлтсийн алба хаагчид иргэн Б-ын /Вангуард/ загварын суудлын автомашин шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









639911
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс