Л.Энх-амгалан: Магистр, доктор хамгаалсан хүмүүсийг плагиаризмын ШАЛГАЛТАД оруулна

2022 оны 8 сарын 31

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан цаашид дээд боловсролын тогтолцоог хэрхэн хөгжүүлэх нь зүйтэй талаар дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Их сургуулийн багш болох хүн заавал докторын зэрэг хамгаалсан байх ёстой. Тэр докторын зэрэг нь үнэн зөв байх ёстой. Ямар нэг плагиаризм байх ёсгүй. Манайд оюуны хулгай дэндүү нүүрлэсэн байна. Өнгөрсөн хугацаанд магистр, докторын зэрэг авсан хүмүүсийг плагиаризмын шалгалтад оруулна.

Манай улсын өнөөгийн академик тогтолцоо бол маш буруу тогтолцоо. Үүнийг шинэчлэх ёстой. Энэ бол БНХАУ, ОХУ-д л байгаа социализмын үеийн тогтолцоо яваад байгаа. Тиймээс шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулиудтайгаа хамтарсан сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлнэ. Бид үүнийг хэрэгжүүлж эхэлсэн. АШУҮИС дэр эрүүл мэндийн хүрээлэнгүүд, Япон-Монголын эмнэлгийг нь нэгтгэж, Монгол Улсад их сургуулийн эмнэлэг гэдэг цоо шинэ тогтолцоог хийж чадсан" гэсэн юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639909
8 эможи

Зочин
2022-09-03 20:02
Хэлний түй ч мэдлэггүй, оюуны чадавхи тун муу хүн доктор хамгаалчихаад дарганцар болчихоод дээгүүр хараад явах юм даа, дэндүү эмгэнэлтэй, ядаж ажлаа мэдэхгүй шүү
Оюун
2022-09-02 11:46
Маш зөв. Жишээлбэл Цагаач гуайн гаргсан номоор Орсод доктор хамгаалчихаад ҮНС хэдэн сар даргаар ажиллсан хүн ч байнав Ер нь гадад оронд докторын зэрэг хамгаалсанаас хойш нэг ч эрдэм шинжилгээний өгүүлэл бичээгүй 2-3 жил болсон бол зэргийг хурааж авдаг журам үйлчилж байгаа
Зочин
2022-09-01 00:10
Дурын нэг ховч хүүхэн их сургуульд багш бүр тэнхимийн эрхлэгч гээд явж бхын, бүр арай юмаа.Энэ хувийн их дээд сургуулиудын багш нар дотор сувилагч хүртэл бгаа ш дээ. Тэр сургууль нь их эмч бэлддэг гээд бод доо сайд минь.
Зочин
2022-08-31 19:37
Хуурамч магиструуд олон болжээ.
Төрийн албан хаагч
2022-08-31 17:09
Боловсролын сайдад дайх үг байна. Шинжлэх ухааны аль салбарт ямар сэдвээр зэрэг хамгаалсныг мэдэхгүй нэг мэдэхэд баахан ДОКТОР-той болчихсон.Тэр нь тухайн салбартаа шинэ инноваци шингэсэн бүтээлч нээлт болсон үгүй нь мэдэгдэхгүй. Солонгос,Япон,Хятад улсад ажил хийж байгаад ДИПЛОМ худалдаад аваад ирдэг.Түүнд нь татвар төлөгчдийн мөнгөнөөс 15-30% -ч билүү баахан нэмэгдэл өгдгийг болимоор байгаа юм. Төрийн бүхий л салбарт ДОКТОР нэртэй нэрээ ч зөв бичиж чадахгүй нөхдүүд байгаа болохоор ШИНЖЛЭХ ухааны нэр хүнд бүр навс унасан. Чадвартай бүтээлч эрдэмтдийг хэлээгүйг ойлгоорой. Одоо бүх мэдээлэл цахимжиж байна. Салба салбараар нь нээлтэйгээр нээсэн бүтээл хамгаалсан сэдэвтэй нь тавьчих. Зүгээр хүний хийсэнг хагас хугас орчуулсан болоод хамгаалсан хүмүүс захаас аваад 1000,1000-р тоологдоно. Докторт өндөр шалгуур байх ёстой. Их дээд сургуулийхаа тоог цөөлж эрдэмтдээ нэг ангилаад чадвар чансааг нэг үзмээр байгаа юм даа. Ганзгын наймаа хийж байсан нөхөр хэзээ Доктор болчихдог байна. Тэгээд Их ДЭЭД сургуульд багшилж байна гэхээс үнэхээр урамгүй. Тийм багшийн бүтээгдхүүн ямар чадвартай байх бол. Харамсмаар шүү
ИРГЭН
2022-08-31 13:10
ОДОО ЭНЭ ТЭР ХУЛИХ ЦОЛ ХЭРГЭМД ТӨРИЙН АЛБА Л АЧ ХОЛБОГДОЛ ӨГДӨГ БАЙХ ТҮҮНЭЭС ХУВИЙН ХЭВШИЛ БОЛ ЮУ ЧАДДАГЫН Л ХАРНА ШҮҮ ДЭЭ ХӨ
Зочин
2022-08-31 13:01
ямар ч мэдлэггүй доктор хэмээгчүүд дэндүү олширсон доо
keyboard_arrow_up